Хонконг АНУ-ыг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалав
2019-11-20

 

"Хонконг дахь ардчилал ба хүний эрхийн тухай хуулийн төсөл"-ийг АНУ-ын Конгрессын Сенат дэмжсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

Харин ийнхүү Хонконгтой холбоотой хуулийн төслийг дэмжсэнд тус хотын захиргаа харамсч байгаагаа илэрхийлжээ. Энэ үйлдэл нь хоёр талын харилцаа, америкчуудын өөрсдийнх нь бизнес ашиг сонирхолд хохирол учруулах бөгөөд энэ төрлийн баримт бичиг "илүүдэл" хэмээн мэдэгдсэн байна.

 

"Хонконгтой холбоотой аливаа нэг талт эдийн засгийн болоод худалдааны бодлогыг АНУ гаргах нь америкчуудын өөрсдийнх нь ашиг сонирхолд хохирол учруулна" гэж Хонконгийн захиргаа мэдэгдсэн байна. Мөн Хонконгийн нутаг дэвсгэр дээр 85 мянган АНУ-ын иргэн болоод бизнесменүүд байгаагийн дээр АНУ-ын 1344 компани үйл ажиллагаа явуулж байгааг цохон тэмдэглэсэн байна.

 

Аль ч орны хууль тогтоох байгууллага ямар ч хэлбэрээр Хонконгийн дотоод хэрэгт оролцох ёсгүй гэдгийг онцлоод Хонконгийн Үндсэн хуулийн дагуу тус хот дахь хүний эрх, ардчиллын хэм хэмжээ хангагдаж байгаа хэмээжээ.

 

 

 

Хонконгийн хүний эрхийн тухай хуулийн төслийг АНУ батлав

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин