БНХАУ: Хармөрөн муж "жорлонгийн хувьсгал"-ын хүрээнд өрх бүрт мөнгө тараажээ

БНХАУ-ын зүүн хойд хэсэгт байх Хармөрөн /Хэйлунзян/ муж 2019 оны эхнээс орон нутгийн өрхүүдийн 87 мянган жорлонг засаж сайжруулсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
Өрх бүр жорлонгоо засаж сайжруулахад зарцуулах 2000 -4000 юанийн тэтгэмж авсан байна.
Энд дуулгахад, Хятадын эрх баригчид орон нутаг болоод аялал жуулчлалын бүс нутгуудад ариун цэврийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн "Жорлонгийн хувьсгал" нэртэй төсөл эхлүүлсэн юм.
Энэ төслийн дагуу 2019 он эцэс гэхэд Хайнань мужийн арлын аялал жуулчлалын бүс нутагт шинээр 192 мянга гаруй ариун цэврийн өрөө байгуулах юм байна.
“Жорлонгийн хувьсгал”: Төрийн байгууллагууд нийтэд
ариун цэврийн өрөөгөөр үйлчилнэ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ