Грета Тунберг Хүүхдийн энх тайвны шагнал гардана
2019-11-20

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей 1954 оны тогтоолоороо батлан, 1956 оноос эхлэн бүхий л орнууд тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байв.

 

Энэ өдөр дэлхийн олон оронд хүүхдийн сайн сайхны төлөө олон ажил хийж, арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр дундаа Нидерландад Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал гардуулдаг уламжлалтай. 

 

Энэ жилийн шагналыг Шведийн экологийн тэмцэгч 16 настай Грета Тунберг, Камеруны хүний эрхийн төлөө тэмцэгч Дивина Малум нар гардан авах юм байна. 

 

Тэд өөрсдийн төсөлд зориулан 100 мянган евро, дунд болон дээд боловсрол эзэмших тэтгэлэг, өдөр тутмын хэрэгцээнд зарцуулах тэтгэмж гардах аж. Ялагч нь мөн дэлхийн бөмбөрцөг түлхэж буй хүүхдийн дүрстэй баримал гардан авдаг юм байна. 

 

Олон улсын хүүхдийн энх тайвны шагналыг 2003 онд байгуулагдсан  KidsRights  олон улсын байгууллага гардуулдаг аж. 

 

Грета Тунберг шагналаас татгалзжээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин