Моралес: Эсэргүүцэл гарах болсны жинхэнэ шалтгаан нь литийн үйлдвэрлэл
11-22

 

Литийн үйлдвэрлэл хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын төлөвлөгөөнөөс үүдэлтэйгээр Боливид хямрал үүссэн гэж тус улсын Ерөнхийлөгч асан Эво Моралес мэдэгджээ. Түүний өгүүлснээр Боливи улс литийн асар их нөөцтэй гэнэ. 

 

Энэ металл аккумлятор болон цахилгаан машин үйлдвэрлэлд нэн чухал байдаг. Боливийн засгийн газар литийн  40 гаруй үйлдвэрийг таван жилийн хугацаанд нээхээр төлөвлөж байжээ. 

 

"Ийн нээвэл Боливи улс литийн дэлхийн зах зээл дээрх гол тоглогч болох байлаа.Харин зарим орон ийм өрсөлдөөнийг хүсээгүй" хэмээн Моралес онцолсон байна. 

 

Түүний өгүүлснээр дэлхийн литийн нийт нөөцийн 70 хувь орчим нь Боливид төвлөрсөн байдаг гэнэ. Ихэвчлэн Салар-де-Уюнид литийг олборлодог бөгөөд боловсруулахад нарийн ажиллагаа шаардагддаг тул энэ улс өнөөг хэр нь өөрсдийн гэсэн литийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй байсан аж. 

 

Харин Францын Eramet, Америкийн  FMC, Өмнөд Солонгосын  Posco гэсэн гадаадын компаниуд Ерөнхийлөгчийн зүүний бодлогын улмаас Боливид боловсруулалт хийхээс татгалзжээ. 

 

 

 

Эмх замбараагүй байдлын улмаас Боливийн нийслэл

газрын тос, хийгүй болжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Tэнэг индиан....өнгөрсөн жил нэг уйтгартай хуралдаан дээр порно үзэж цаг нөхцөөх гээд утасныхаа дууг чанга дээр тавицан..заалаар нэг гиншиж орилж байгаа хүүхний дуу хадаад..ман ерөнхийлөгч сандарсандаа утасаа газарт унагаад.. унтраах хүртлээ 7-8 сеk туршид хүүхэн орилоод ...онигоо болсон энэ Mоралес
2019-11-22