Дэлхийн түүхэн дэх хамгийн баян гэмт хэрэгтнүүд -2
2019-11-24

Хамгийн аймшигтай гэмт хэргүүдийг хийж хөлжсөн, тиймдээ ч чинээлэг хүмүүсийн тоонд багтдаг гэмт хэрэгтнүүд бий. Түүхэн дэх хамгийн чинээлэг гэмт хэрэгтнүүдэд ямар хүмүүс багтдаг вэ?

 

5. Леона Хелмсли

Хөрөнгө: Хоёр тэрбум ам.доллар 

 

Леона Хелмслиг харамч хатан хаан хэмээн нэрлэдэг байсан бөгөөд түүний талаар кино ч бүтээгдэж байсан удаатай. АНУ-ын томоохон зочид буудлын сүлжээний эзэн тэрбээр “татварыг зөвхөн өчүүхэн хүмүүс төлдөг” гэх мэт дуулиантай үгс хэлдгээрээ алдартай. 


Леона яг л энэ зангаасаа болж буюу татвар төлдөггүй байсныхаа улмаас шоронд орсон байна. Тэрбээр нохойндоо 12 сая ам.доллар гэрээслэн үлдээсэн гэдэг. 


4. Карлос Энрике Ледер Ривас

Хөрөнгө: 2,7 тэрбум ам.доллар 

 

Карлос Ледер мөн л хар тамхины наймаатай холбоотой. Тэрбээр шалихгүй нэгэн машины хулгайч байснаа Колумбиас АНУ руу кокаин нийлүүлдэг бүлэглэлийг байгуулсан гэнэ.  Энэ үедээ дундаж давхаргынханд ч кокаиныг хүртээмжтэй болгосон гэх. 


Норманс-Кей арал тэр үед өдөр бүр 300 кг хүртэлх хэмжээний хар тамхи ирдэг дамжин өнгөрөх бааз болж байжээ. 


Карлосыг АНУ дах далаад оны кокаины тахлын эцэг хэмээдэг. Кокаин тэр үед үнэтэй байсан бол Карлос зах зээлийг тийм ч үнэтэй биш хар тамхиар ханган, дундаж давхаргынханд ч хүртээмжтэй болгожээ. 


Тэрбээр “эхний тун үнэгүй” гэсэн хэв маягийг анх гаргаж ирсэн гэдэг. Хар тамхины наймаачин Карлос өөр нэгэн, хар тамхины их гарын наймаачин болох Эскобартай дотно нөхрлөдөг байжээ. 


Карлос Ледер эрх баригчдад жинхэнэ утгаар нь дайн зарлаж, олон зуун сэтгүүлч, хэдэн мянган цагдааг хөнөөсөн байна. 


Энэ ажлыг гэмт хэрэгтнүүд гардан гүйцэтгэсэн бөгөөд дээрх хүмүүсийн амийг хөнөөсөн тохиолдол бүрт хар тамхины наймаачид 4000 долларын шагнал өгч байжээ. 


Карлос Ледер одоо АНУ-д хоригдож байгаа. Түүний бүх насаараа хоригдох ял дээр нэмээд 135 жилийн ял оноожээ. 

 

3. Хун Са

Хөрөнгө: таван тэрбум ам.доллар

Жараад оны дунд үеэр Бирмийн цэргийн дарга Хун Са 800 хүнтэй армийн хамт ширэнгэд ор сураггүй болж, хар тамхи тариалах болжээ. 


Тэрбээр ид оргил үедээ героины дэлхийн нийт эргэлтийн ¾ хувийг хангаж, дэлхийн хамгийн том героины наймаачин байв. 


Үхлийн ханхүү гэх хочтой Хун Са зүгээр ч нэг хар тамхины эзэнт гүрний толгойлогч байсангүй, харин Бирмийн сөрөг хүчний тэргүүлэгчдийн нэг байсан бөгөөд Мьянма, Лаос, Тайландын хил дээр өөрийн гэсэн улсыг байгуулж байжээ. 


Тэрбээр Бирмд амдардаг байсан ч хар тамхины ихээхэн хэсэг нь АНУ-ыг зорьдог байж. 


Эрх баригчидтай хэдэнтээ мөргөлдсний дараа 1969 онд Хун Са баривчлагдсан ч 1973 онд барьцааны хүмүүсээр түүнийг солилцон суллажээ. 


АНУ түүнийг барихын тулд мэдээлэл өгсөн хүнд гурван сая доллар амлаж байлаа. Гэсэн ч барьж чадаагүй юм. Харин 1996 онд Хун Са өөрийг нь АНУ-д шилжүүлэн өгнө гэж эмээсний улмаас Бирмийн эрх баригчдад сайн дураар бууж өгчээ. 


Үүний хариуд тэрбээр эрх чөлөөгөө хасуулсан ч Рангунд  маш таатай нөхцөлд үлдсэн амьдралаа өнгөрөөж тэндээ 2007 онд нас барсан байна. 


2. Амадо Карильо Фуэнтес


Хөрөнгө: 25 тэрбум ам.доллар

Мөн л бусдыг донтуулан, үхэлд хүргэж, мөнгө олдог хүмүүсийн нэг. Мексикийн энэ эр АНУ, Аргентин, Чили, Мексикд кокаины худалдаа эрхэлдгээрээ алдаршсан юм. 


Тэрбээр кокаин ид дэлгэрэх үед колумбичуудтай ажиллаж байхдаа энэ бизнесд оржээ. Бэлэн мөнгөнөөс бүрэн татгалзсан нь энэ бизнес дэх Амадогийн анхны амжилттай алхам байсан гэдэг. Тэрбээр төлбөрийн оронд кокаин авч, үүнийгээ хар тамхи дэлгэрүүлэх сүлжээгээ байгуулахын тулд ашигладаг байжээ. 


Наяад оны сүүлээр эн бизнес дэх колумбичуудын нөлөөлөл унаж эхлэсэн бөгөөд Амадо Мексикт өөрийн гэсэн бүлэглэлийг байгуулж, энэ бүлэглэл өдөрт 30 сая ам.долларын эргэлттэй болсон байна. 


Түүний бүлэглэлийн паркад 700 гаруй онгоц байдаг байсан гэх. Түүний үйл ажиллагааг анзаарахгүй өнгөрөөх аргагүй тул Амадо тун удалгүй дэлхийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэг болов. Тиймээс нүүр царайгаа өөрчлөхийн тулд 1997 онд гоо сайхны хагалгаанд оржээ. Гэвч эм нарын алдааны улмаас нас барсан бол ийм алдаа хийсэн эмч нар өөрсдөө ч амиа алдсан гэнэ. Гоо сайхны мэс засалчдын цогцоснуудыг газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг торхноос олжээ. 


1. Пабло Эскобар


 

Хөрөнгө:  9 -30 тэрбум ам.доллар 


Дэлхийн №1 хар тамхины наймаачин бол Медельиний бүлэглэлийг үүсгэн байгуулагч, түүнийгээ олон жил төмөр нударгаар захирсан Пабло Эскобар юм. 


Тэрбээр хамгийн ухаантай нь, хамгийн зохион байгуулалттай эсвэл хамгийн санаачилгатай нь байгаагүй ч өршөөх сэтгэлгүй, хамгийн харгис байсан гэдгээрэ алдартай. 


Багадаа баячуудыг дээрэмдэн, ядууст тараадаг баатруудн тухай үлгэр сонсон, туйлын ядуу гэр бүлд өсчээ. Зүдрүү амьдарч байсны улмаас дунд сургуулиа ч төгсөж чадаагүй тэрбээр оршуулгын газарт ажилладаг байгаад тэндээсээ машин хулгайлж, бусдыг дарамталдаг бүлгэм байгуулсан гэнэ. 


1972 онд ердөө 23 настайдаа Медельиний хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг болжээ. 


Энэ үеэр АНУ-д кокаины хэрэглээ ид мандаж, Эскобар ч энэ бизнес рүү оров. 1977 онд өөр гурван том наймаачинтай нийлж Медельиний хар тамхины бүлэглэлийг байгуулжээ. 


Тэрбээр өөрийг нь эсэргүүцсэн хүн бүрийг зүйл дуусгаж, 30 шүүгч, 400 гаруй цагдаагийн албан хаагчийг хөнөөсний дээр Avianca онгоцыг дэлбэлэв. Энэ онгоцонд Колумбийн ерөнхийлөгчид нэр дэвшигч сууж яваа гэж бодон ийнхүү дэлбэлсэн ч тэнд нь “зорилтот” хүн нь байсангүй. Энэ алдааны улмаас 107 хүн амиа алджээ. Мөн түүний тушаалаар гурван мянга гаруй хүн алагдсан гэдэг. 


Эскобарын бүлэглэл ид мандан бадрах үедээ кокаины дэлхийн зах зээлийн 4/5 хувийг эзлэдэг байсан бөгөөд жил бүр 30 тэрбум ам.долларын ашиг олдог байжээ. 


Түүний хөрөнгө ерээд оны сүүлээр есөн тэрбум ам.доллараар хэмжигдэж байснаараа Форбс сэтгүүлийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад Эскобар багтаж байлаа. 


Иргэдийн дэмжлэгийг авах үүднээс Эскобар ядууст байшин барьж өгөн, зам тавьж, тэр бүү хэл цэнгэлдэх хүрээлэнгүүд байгуулж өгдөг байсан гэнэ. Наяад онд Эскобар улс төрийн үйл ажиллагаагаа эхлэсэн ч Медельиний хүрээнээс гадуур түүнийг нэг их сайнаар хүлээж авахгүй гэдгийг ойлгож, дахин алан хядах ажиллагаагаа эхлүүлжээ. 


Түүний араас АНУ ангуучилж байв. АНУ руу шилжүүлнэ гэж болгоомжилсны улмаас Колумбийн эрх баригчидтай тохиролцоо хийж, 1991 онд бууж өгөн, дээд зэргийн тохь тухтай шоронд хоригдохоор болсон гэдэг. Гэвч энэ нь юуг ч өөрчилсөнгүй, Эскобар шөнийн клубууд, цэнгэлдэх хүрээлэнгүүдээр хэсч, ажил хэргээ үргэлжлүүлж байжээ. 


Тиймээс эрх баригчид түүнийг жинхэнэ шорон руу явуулсан ч Эскобар нэг их удалгүй оргожээ. 


Эскобарыг барихын тулд АНУ, Колумбийн тусгай албаныхан хамтран нүсэр ажиллагаа зохион байгуулав. 
Жил гаруй гэр бүлээ хараагүй байсан Эскобар эхнэртэйгээ утсаар ярьсан нь түүнийг барьж өгсөн гэдэг. 1993 оны 12 дугаар сарын хоёрны өдөр тусгай ажиллагааны үеэр тэрбээр амиа алджээ. 

 

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян гэмт хэрэгтнүүд -1

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Pohaha chi buhbnasaaraa booloos dor amidarch lapsha gudarch bgagaa jargal gej bodoj bhshigbbna .harin en nohduud haanshig amidraad duusaj bna da huu mini
2019-11-26
Манайхан алга жч Элбэгдорж Энхболд Баяр .яаагаад энэ мэдээнд ороогүй юм бол.
2019-11-25
зочин:
өөрсдөө тийм учраас
2019-11-25
Тарвагандорж одоо эднээс том баян гэмт хэрэгтэн болсон.
2019-11-24
1-д:
Дон Женко, Тарвагадорж нар хаагуур явдаг юм бол?!
2019-11-24