Дэлхийн түүхэн дэх хамгийн баян гэмт хэрэгтнүүд -1
2019-11-23

Хамгийн аймшигтай гэмт хэргүүдийг хийж хөлжсөн, тиймдээ ч чинээлэг хүмүүсийн тоонд багтдаг гэмт хэрэгтнүүд бий. Түүхэн дэх хамгийн чинээлэг гэмт хэрэгтнүүдэд ямар хүмүүс багтдаг вэ? 


10. Дэннис Козловски


 

Хөрөнгө: 600 сая ам.доллар 

Дэннис Козловски Бермуд дээр Tyco Industrial компанийг бүртгүүлжээ. Хэдэн жилийн дараа энэ компани бусад компаниудыг “залгидаг” аварга загас болж, мянга гаруй компани энэ компанийн бүрэлдэхүүнд оржээ. Гэхдээ компанийн орлогын бүхий л мөнгө бизнесээ өргөжүүлэхэд зарцуулагддаггүй байв.

 
Козловски туслахтайгаа хамт Тусо-ийн мөнгийг өөрсдөд нь бүрэн хамаардаг мэтээр ашиглахаар шийджээ. 
Козловски өөртөө 19 сая ам доллараар байшин, 18 сая доллараар апартмент худалдан авсан байна.

 

Мөн түүний эсрэг хэрэг үүсгэн мөрдөн шалгалт явуулах үед олон хачирхалтай гэмээр зарлага илэрсэн бөгөөд тэдгээрийн дунд 6000 ам.долларын үнэтэй ванны өрөөний хөшиг, 2000 ам.долларын үнэтэй хувцасны өлгүүр зэрэг байжээ. 

 

Козловски хамсаатныхаа хамт компанид 1,6 тэрбум ам.доллар учруулсан нь тогтоогдож, 25 жилийн ял авсан байна. 


9. Бернард Мэдофф

Хөрөнгө: 820 сая ам.доллар 

Түүхэн дэх хамгийн том санхүүгийн пирамидын эзэн тэрбээр 1960-аад онд Madoff Investment Securities гэсэн компани байгуулан хүмүүсийг хуйлруулжээ. 


2008 оны санхүүгийн хямралын ид оргил үед компани дампуурсны улмаас хэдэн сая хувь хүн болон томоохон санхүүгийн байгууллагууд хохирол амссан байна. Түүнийг 150 жилийн хорих ялаар шийтгэжээ. 


8. Хоакин Гусман

Хөрөнгө: Нэг тэрбум ам.доллар 


Гэмт хэргийн ертөнцөд Эль Чапо хочоороо алдартай Мексикийн гэмт хэрэгтэн, тэрбумтан Хоакин Гусман Лоэра шоронгоос хэдэнтээ зугтаж байв. Тухайлбал  2015 онд тэрбээр Мексикийн чанга дэглэмтэй хорих ангиас дахин оргосон байна.


Хар тамхины наймаачин тэрбээр хоригдож байсан өрөөнийхөө доогуур 1,5 км урт хонгил ухаж зугатжээ. 


Түүнийг анх 1993 онд баривчилж,  20 жилийн хорих ял оноож байсан бөгөөд тэрбээр найман жил шоронд суугаад оргож байв. 


Эль Чапо оргоход нь туслах 80 хүнд мөнгө өгч, бохир даавууны сагсан дунд нуугдан, шоронгоос оргож байжээ.


Хууль сахиулагчид 2016 онд Эль Чапог баривчилсан бөгөөд тэрбээр Осама бен Ладеныг нас барснаас хойших хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэнд тооцогдож байв. 


Тэрбээр “Синалоа” хар тамхины бүлэглэлийн тэргүүн. АНУ-ын эрх баригчид Эль Чапог илчилсэн хүнд таван сая долларын шагнал амлаж байсан нь олон улсын хар тамхитай тэмцэх түүхэнд амлаж байсан хамгийн өндөр шагнал байв. 

 

Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно 


7. Аль Капоне

Хөрөнгө: 1,3 тэрбум ам.доллар 


Тавилгын бизнесийн халхавчин дор хууль бус согтууруулах уэдааны наймаа, тоглоомын бизнес, биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг байсан Аль Капонег АНУ-ын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хамгийн тод төлөөлөгч гэж үздэг. 


Тэрбээр гэмт хэргийн ертөнцөөрөө дамжуулан долоо хоногт л 100 мянган ам.доллар олдог байсан гэх. Аль Капоне огт татвар төлдөггүй байсан бөгөөд үүнийхээ улмаас шоронд оржээ.  Капоне шоронгоос суллагдан, 1947 онд тэмбүүнээс үүдэлтэй зүрхний шигдээсээр нас барсан байна. 


6. Аллен Стэнфорд

Хөрөнгө: Хоёр тэрбум ам.доллар 

Аллен Стэнфорд бол алдартай санхүүч, буяны үйлстэн, мэргэжлийн спортын ивээн тэтгэгч  бөгөөд луйврын хэргээр баривчлагджээ. 


1993 оноос Стэнфорд Stanford Financial Group санхүүгийн эзэнт гүрний тэргүүн, цорын ганц эзэмшигч байв. Энэ компани 2008 он гэхэд 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байжээ. 


2012 оны зургаадугаар сарын 14-нд Аллен Стэнфордыг долоон тэрбум ам.долларын хохирол хүмүүст учруулсан санхүүгийн пирамид байгуулсан хэргээр 110 жилийн хорих ял оноожээ. 

 

Үргэлжлэл бий...

 

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян гэмт хэрэгтнүүд -2

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нууц хүн:
яг үнэн
2023-05-14
Ккк:
Санхүүгийн пирамид, сүлжээний бизнесээ ялгадаггүй ээ. Нэг нь пирамидад элсэхдээ мөнгө төлж ороод доороо бас мөнгө төлөх хүн элсүүлдэг, ямар юм худалдахгүй, харин сүлэжээний бизнес бол мөнгө төлөхгүй элсээд бараа худалдах хүн элсүүлдэг. Номин сүлжээ, И-март сүлжээ гх мэт пэлгүүртэй бараг л адил Одоо тгд тайлбарлаж өгсөн би хэрбалайфчин биз чинийхээр
2019-11-24
Kolumbin har tamhini zagalmailsan etseg bizde?
2019-11-24
Pablo Escobar tuuhen deeh hamgiin bayn gemt heregten tuunii hurungu 44 terbum am dollar bsn. Amerikchuudad barigdahgui n tuld ulsiinhaa uuriig tulii gej bsn hun. Ohin n daaraad bn gej 2 say dollar shataaj bsn
2019-11-24
Kolumbin har tamhini zagalmailsan etseg bizde?
Балин хамар Очиров баараггүй нэгт нь орно
2019-11-23
Багабанди Элбэгдорж Баяр Дорлигжав Энхболд Баттулга Нямдорж Хүрэлсүх Баярцогт Занданшатар манайх бол том тэрбумтнууд явж өгөх юм байна
2019-11-23
иргэн:
Монголын хамгийн баян олгиархууд Мянганбаяр,Нямтайшир,Чинбат,Хамар Ганболд цаашид магадгүй эцэс төгсгөлгүй хөрвөх байх шүү
2019-11-23
хэхэ:
санжийн баяр, намбарын энхбаяр яасын хаха
2019-11-23
irgen:
manai gemt hergetnyyd zondoo baina, iim um nitelj baih yamar heregtei um be, saihan um eroosoo baihgui
2019-11-23
манайхны ийм луйврыг Аюурсайхан л илрүүлэх магадлал өндөр....
2019-11-23
Sanhuu-n pyramid bol gemt hereg getel manaid herbalife geed suljee bn.
2019-11-23
Ккк:
Санхүүгийн пирамид, сүлжээний бизнесээ ялгадаггүй ээ. Нэг нь пирамидад элсэхдээ мөнгө төлж ороод доороо бас мөнгө төлөх хүн элсүүлдэг, ямар юм худалдахгүй, харин сүлэжээний бизнес бол мөнгө төлөхгүй элсээд бараа худалдах хүн элсүүлдэг. Номин сүлжээ, И-март сүлжээ гх мэт пэлгүүртэй бараг л адил Одоо тгд тайлбарлаж өгсөн би хэрбалайфчин биз чинийхээр
Компаныхаа ашиг нэрээр их хэмжээний орлого хувийн дансандаа авдаг баячууд манайд олнооро байгааг шалгууштай юм.
2019-11-23
иргэн:
Араас нь манайхаас Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг ... гээд явж өгөх юм байна
2019-11-23
нууц хүн:
яг үнэн