“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт болов
2019-11-28

СЭЗИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй “CREATIVE STUDENT SCHOLARSHIP” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт энэ сарын 23-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “Жем Интернэшнл” ХХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Г.Оюунболд, СЭЗИС-ийн Сургалт, оюутан хариуцсан проректор Д.Анхтуяа, Мэдээллийн системийн менежментийн тэнхимийн эрхлэгч Н.Саранчимэг, Эрхзүйн тэнхимийн эрхлэгч Д.Оюун нар оролцлоо.

 

 

Тус тэтгэлэгт хөтөлбөрт 182 оюутан бүртгүүлсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд үндсэн 3 үе шаттайгаар өрсөлдөх юм.

 

  • I шатны шалгаруулалт буюу MEGAMIND үе - Энэхүү үед нийт оролцож буй оюутнуудын дунд IQ,EQ тест авах бөгөөд 30 оюутан шалгарч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болно.

  • II шатны шалгаруулалт GRINCH үе - Шалгарсан 30 оюутан өөрсдийн CV бэлтгэх бөгөөд CV -гээ өрсөлдүүлэх зарчимаар 15 оюутан энэ үед шалгарна.

  • III шатны шалгаруулалт LION KING үе - Сүүлийн шатанд шалгарсан 15 оюутан баг болж нийгмийн маркетингийн төлөвлөгөө хийснээр шилдгүүдээ тодруулах аж.

 

“Жем Интернэшнл” ХХК 20 жилийн ойгоо тохиолдуулан “CREATIVE STUDENT SCHOLARSHIP” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин