Хонконг: Сургуулийн нутаг дэвсгэрээс олон тооны тэсрэх бодис олджээ
2019-11-29

Хоёр долоо хоногийн өмнө олон зуун жагсагч эзлэсэн Политехникийн дээд сургуулийн нутаг дэвсгэр дээрх эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар Хонконгийн цагдаагийн газар мэдэгдлээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд дээд сургуулийн хотхоныг самнах үеэр цагдаагийнхан, гал сөнөөгчид болон саперчид эсэргүүцэгчдийн үлдээсэн олон тооны тэсрэх бодисыг илрүүлэн, аюулгүй болгосон байна. Харин хотхонд эсэргүүцэгчид огт үлдээгүй гэнэ.

 

Цагдаагийн комиссарын орлогч Чоу Янминий онцолсноор дээд сургуулийн нутаг дэвсгэр дээрээс шатамхай шингэнтэй 4000 гаруй лонх, бусад төрлийн тэсрэх аюултай химийн бодисууд олдсон байна. Эрэн хайх ажиллагаанд цагдаа, гал сөнөөгч, тэсрэх бодисын техникч, сэтгэл судлаач, сургуулийн төлөөлөгчид гээд олон зуун хүн оролцжээ. 

 

Эргэн сануулахад, 11 дүгээр сарын 17-ны өдөр Политехникийн дээд сургуулийн гадаа цагдаа болон оюутны эсэргүүцлийн хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн гарсан юм. Эсэргүүцэгчид цагдаагийнхан руу шатамхай шингэнтэй бодис, тоосгон шидэн, гар хийцийн нум сумаар харваж байв. 

 

Үүний хариуд хууль сахиулагчид усан буугаар шүршиж, нулимс асгаруулагч хий болон резинэн сум ашигласан бөгөөд улмаар оюутнууд сургуулийн нутаг дэвсгэр дээр бүслэгдсэн юм. 

 

Цагдаагийнхан дээд сургуулийн орчмын гудамжуудыг бүсэлсэн ч эсэргүүцэгчдийг өөрсдөө бууж өгөхийг уриалж, дайралт хийхээс татгалзаж байлаа.

 

Долоо хоногийн өмнө дээд сургуулийн нутаг дэвсгэрээс 1,1 мянган жагсагч гарчээ.

 

Хонконг: Ихэнх эсэргүүцэгчид их сургуулийн байрыг орхин гарчээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо энэ хэдэн далжигнасан гарууд хятадууд арчих цаг бсон.хэдэн мангар бацаанууд америк хамгаална гд хөөрчихсөн даварч дууслаа.
2019-11-29