Франц: Мөргөлдөөний улмаас таван хүн гэмтжээ
2019-12-06

 

Францын Тулузд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр мөргөлдөөн гарч таван хүн гэмтсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр гэмтсэн хүмүүсийн гурав нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд бөгөөд гэмтсэн бүх хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн, тэдний амь насанд аюул занал учраагүй гэнэ. 

 

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн бүх нийтийн эсэргүүцлийн өдрөөр 806 мянган хүн жагсаалд оролцсон байна. Тэр дундаа Парис хотноо 65 мянган хүн эсэргүүцэлд нэгджээ.

 

Харин эсэргүүцэл, бүх нийтийн ажил хаялтыг зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлийн ажиллагаанд 1,5 сая хүн оролцсон гэж мэдээлсэн байна.

.

 

Бүх нийтийн ажил хаялтын улмаас 550 км үргэлжилсэн түгжрэл үүсчээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин