Ядуурлыг даван туулах арга нээсэн судлаачид Нобелийн эдийн засгийн шагнал хүртжээ
2019-12-11

 

Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн эдийн засгийн шагналыг гурван хүнд гардуулсан талаар Нобелийн шагналын хороо Твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.

 

"Абхижит Банержи, Эстер Дюфло, Майкл Кремер нар Нобелийн шагнал гардуулах ёслол дээр медаль, дипломоо гардан авлаа. Тэдэнд баяр хүргэцгээе!  Тэд эдийн засгийн салбарт энэ шагналыг хүртлээ" хэмээн мэдэгдэлд дурджээ.

 

Энэтхэг, Америкийн судлаач Абхижит Банержи, Францын судлаач Эстер Дюфло болон Америкийн судлаач Майкл Кремер нар "дэлхий дахины ядуурлыг даван туулах туршилтын арга зам" боловсруулсныхаа төлөө Нобелийн шагнал хүртсэн байна.

 

Тодруулбал, эдгээр судлаачид дэлхий дахины ядуурлын асуудалд эцсийн дүнд асуудлыг шийдэх шинэ хандлагаар хандахыг санал болгосон аж. Тэдний судалгаа нь Энэтхэг дэх таван сая гаруй хүүхдүүдэд зориулсан боловсролын хөтөлбөрийг сайжруулах, олон орны урьдчилан сэргийлэх эмнэлгийн тусламжийн санхүүжилт олгоход дэмжлэг болжээ.

 

 

Дайнд цэг тавьсан эрхэм Нобелийн шагнал хүртлээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин