АНУ, БНХАУ ирэх сард худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна
2019-12-16

 

Хоёр улсын хоорондын худалдааны хэлэлцээрийн "эхний үе"-ийн хүрээнд сайд нарын түвшинд гарын үсэг зурах ажиллагаа ирэх сард төлөвлөгдсөн гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберхт Лайтхайзер мэдэгдснийг ВВС дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа Вашингтон хотноо нэгдүгээр сарын эхний долоо хоногт болох гэнэ. Харин энэ ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ши Жинпин нар оролцохгүй аж.

 

Түүнчлэн хоёр орны хоорондын худалдааны хэлэлцээрийн "эхний үе" амжилттай болсон талаар АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна. АНУ Хятадын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ноогдуулах хэвээр байна гэдгийг мэдэгдэлд онцолжээ.

 

Харин 120 тэрбум ам.долларын Хятадын бараа бүтээгдэхүүнд 7,5 хувийн татвар ноогдуулах юм байна. Худалдааны төлөөлөгч Лайтхайзерын онцолсноор 120 тэрбум ам.долларын бараанд 15 хувийн татвар ноогдуулах байсныг бууруулан 7,5 хувь болгосон гэнэ.

 

 

АНУ, БНХАУ худалдааны дайныг эцэслэхэд нэг алхам урагшлав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИЖ ЭХ ОРНЫХОО ЭДИЙН ЗАСАГ ХУДАЛДААГ ТООДОГГҮЙ МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ДЭРГЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП АГУУ УДИРДАГЧ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ ДАХИН ХАРЛАА. АМЕРИКЧУУД ТҮҮНЭЭР БАХАРХАЖ АМЕРИКАА АГУУ БОЛГОХЫН ТУЛД ТҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ЯРИХААС ӨӨР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ АРДЧИЛСАН НАМД АМЕРИКЧУУД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ДЭМЖИХЭЭ БОЛЬСОН.
2019-12-16