Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна
2019-12-18
Гэрэл зургийг MPA.mn

 

2019 оны 12 дугаар сарын 17-ны 20 цагаа­с 12 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Алтайн өвөр говиор ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин