WP: Ардчилсан намынхан Трампын импичментийг зарлахад хангалттай дэмжлэг авна

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг зарлах хүрээнд баримтыг батлахад хангалттай дэмжлэг авна гэж The Washington Post сонин мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр дээрх асуудлаар конгрессын гишүүдийн байр суурийг судлахад хууль тогтоогчдын ихэнх нь импичментийн хоёр заалтын дор хаяж нэгийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэр дундаа доод танхимын өнөөгийн бүрэлдэхүүнд ардчилсан намынхан олонх гэдэг талаас нь авч үзвэл импичментийг зогсооход "Трампын талынхан"-ы санал хүрэхгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Трампын импичментийг зарлах хүрээнд түүний эсрэг буруутгасан хоёр заалтыг лхагва гаригт хэлэлцэн санал хураана гэж Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси өмнө нь мэдэгдэж байлаа.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хуульзүйн хороо импичментийн хүрээнд Трампыг буруутгасан хоёр заалтыг 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан юм. Ардчилсан намын төлөөлөгчид Америкийн төрийн тэргүүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж үзэж байгаа. Трампыг буруутгасан заалтуудыг одоо доод танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх ёстой юм.
Трампыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж Хуульзүйн хорооны дарга мэдэгдлээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ