Оны хамгийн чинээлэг илбэчдийн жагсаалтыг Копперфильд тэргүүлжээ
2019-12-18

 

Америкийн Forbes сэтгүүлээс гаргасан, 2019 оны хамгийн өндөр орлоготой илбэчдийн жагсаалтыг Америкийн илбэчин  Дэвид Копперфильд тэргүүлжээ. Түүний нийт хөрөнгө  875 сая ам.доллар бөгөөд түүнчлэн дэлхийн хамгийн томд тооцогдох түүх, шашны эд зүйлийн цуглуулгатай юм байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 оны зунаас 2019 оны зун хүртэл Копперфильд Лас-Вегаст 654 шоу тавьж, 60 сая ам.долларын орлого олжээ. Түүнчлэн төрөл бүрийн аялан тоглолт, Карибийн тэнгисийн Машай Кей хэмээх амралт дээрээ тоглолт хийн олон сая ам.доллар олдог гэнэ. Тэрбээр Багамын арлууд дээр нийт 11 арал эзэмшдэг аж.

 

Жагсаалтын хоёрдугаарт хос илбэчид болох Пенна, Теллера нар орсон байна. Тэд Лас-Вегас болон өөрсдийн телешоугаараа 28 сая ам.доллар олжээ. Харин жагсаалтын гуравдугаарт The Illusionists хамтлагийн гишүүд багтсан байна.

 

Түүнчлэн хамгийн өндөр орлоготой илбэчдийн жагсаалтад "Карбонарогийн нөлөө" телевизийн шоуны хөтлөгч Майкл Карбонаро, Майндфрик реалити шоуны од  Крисс Энжел нар багтжээ.

 

 

Forbes: Хамгийн өндөр орлоготой уран бүтээлчид-2019

 

Г.Бямбасүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин