Франц: Макрон Ерөнхийлөгчийн тэтгэврээс татгалзав
2019-12-23

 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлийн эсрэг эсэргүүцэл ид өрнөж байгаа энэ үед ирээдүйд авах төрийн тэргүүний тэтгэврээсээ татгалзсан талаар Regnum мэдээллээ. 

 

"Хуулинд заасны дагуу бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа өөрт нь ноогдох тэтгэврийг тэрбээр авахгүй, учир нь энэ хуулийг стандартчлах ёстой гэж тэрбээр үзэж байгаа. Сонгуульт этгээдүүд бусдад жишээ болох ёстой эринд бид амьдарч байна" хэмээн Францын ерөнхийлөгчийн захиргааны эх сурвалж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Францын ерөнхийлөгч нь шагналын тусгай горим эдэлдэг тус улсын цорын ганц эрх мэдэлтэн аж. 1955 оны хуулиар төрийн тэргүүнүүд бүрэн эрх нь дууссаны дараа бүх насаараа, сард 6220 еврогийн тэтгэвэр авдаг юм байна.

 

Макроны захиргааныхны мэдэгдснээр энэ нь ерөнхийлөгч өөрийгөө сурталчилж байгаа хэрэг биш харин 2022 онд бүрэн эрх нь дуусгавар болсны дараа тэтгэврээс татгалзснаар бусдад үлгэрлэл болохын дээр 1955 оны дээрх хуулийг цаашид ямар ч ерөнхийлөгчид ашиглахгүй байхыг хүсч байгаа хэмээжээ.

 

Түүнчлэн Макрон Үндсэн хуулийн зөвлөлд багтахгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс сард 13,5 мянган еврогийн урамшуулалтайгаар насан туршдаа Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн болдог аж.

 

Дашрамд дуулгахад, энэ сарын эхнээс Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн давалгаа өрнөж байгаа. Эрх баригчид зарим буулт хийж, тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийг 2027 он болгон хойшлуулсан ч эсэргүүцэл намжихгүй байна. Үйлдвэрчний эвлэлүүд эрх баригчид тэтгэврийн шинэчлэлийн төслөөс нэг мөр татгалзах хүртэл эсэргүүцлээ үргэлжилүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа юм. 

 

 

 

Франц: Мөргөлдөөний улмаас таван хүн гэмтжээ

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Mongolchuud ingej oorsdiinhoo erh ashgiin toloo saihan temtsej ylalt baiguulah tsag udahgui.
2019-12-24
hoerdoh putin ter mongoo onooh G RETAD OGCHOHGUI JAVAA
2019-12-23
Мундаг хүн шүү
2019-12-23
Зочин:
айлын хүүхдүүд ийм айхтар
2019-12-23