Иран, АНУ-ын сөргөлдөөний дүнд газрын тосны үнэ цойллоо
2020-01-06

 

Ираны генерал Касем Сулейманийг Багдадад хөнөөсөн хэргээс үүдсэн нөхцөл байдлын дүнд Брент маркийн газрын тосны өртөг тавдугаар сараас хойш анх удаа баррель нь 70 доллараас давсан талаар Investing.com мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Лондон дахь арилжааны явцад энэ маркийн газрын тосны үнэ өнөөдөр 70,16 долларт хүрсэн нь өмнөх өдрийн үзүүлэлтээс 2,08 хувиар их байгаа гэнэ.

 

Нэгдүгээр сарын гуравны баасан гаригт, Сулейманийг хөнөөгдсөний дараа Energy Aspects-ийн шинжээч  Амрита Сен CNBC  сувагт өгсөн ярилцлагадаа газрын тосны зах зээл дээрх тогтворгүй байдал нь генералын үхэлд Иран хэрхэн хариу барих нь тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн мэдэгдэж байлаа. Түүнчлэн Тегеран хариу үйлдлээ удаашруулвал газрын тосны үнэ хуучин хэвэндээ очиж магадгүй хэмээн тэрбээр онцолж байв. 

 

Брент маркийн газрын тосны баррелийн үнэ 70 доллараас давсан хамгийн сүүлийн тохиолдол 2019 оны тавдугаар сард гарч байсан юм. Тухайн үед Персийн буланд газрын тосны хоёр танкер халдлагад өртөж, АНУ энэ хэрэгт Ираныг буруутгаж байснаас үүдэн үнэ нэмэгдэж байжээ. 

 

Генерал Сулейманийн үхэл болон Иран АНУ-аас өшөө авахаар мэдэгдсэний дараа газрын тосны томоохон компани болох Saudi Aramco-ийн хувьцааны үнэ эрс унасан юм. Мөн АНУ, Ираны сөргөлдөөн хурцадвал дэлхийн ДНБ-ий үзүүлэлт 0,5 хувь болон түүнээс дээш хэмжээгээр буурч болзошгүй гэж шинжээчид мэдэгдэж байв.

 

Трамп: Сулеймани эх орноо аюултай зам руу хөтөлсөн

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Их гурний бодлого иимэрхуу улсынхаа эрх ашигийн толоо дайн одоож байхад манайх дандаа улсынхаа эрх ашгийн эсрэг юум хийх юм даа
2020-01-06
oyun:
Iim 1 halit medee garanguud manai tugeegchid 1 minutiin daraa l une nemdeg huuchtai bolood udaj bndaa . irged ee shulj hanahgui luivarchid .
2020-01-06