Сингапур онгоцнуудаа Ираны агаарын орон зайг тойруулан нисгэж байна
2020-01-08

 

Өнгөрсөн шөнө Ирак дахь Америкийн цэргийн хоёр бааз пуужингийн цохилтод өртсөнтэй холбоотойгоор Сингапурын агаарын тээврийн компани онгоцнуудаа Ираны агаарын оройн зайг тойруулан нисэх чиглэл өгсөн талаар CNN мэдээллээ.

 

"Бүс нутаг дахь сүүлийн үеийн үйл явдлуудтай холбоотойгоор Европ руу болон Европоос ирэх Сингапурын онгоцуудыг Ираны агаарын орон зайнаас гаргасан. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагийн дээр  шаардлагатай тохиолдолд нислэгүүдийн чиглэлүүдэд зохих өөрчлөлтүүдийг хийнэ" хэмээн Singapore Airlines мэдэгджээ. 

 

Мөн ийм шийдвэрийг АНУ гаргасан байна. Тодруулбал АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын газар Америкийн иргэний агаарын тээврийн онгоцуудыг Ирак, Иран, Персийн болон Оманы булангуудын дээгүүр нисэхийг хориглосон байна.

 

 

Үйл явдлын эргэн тойронд: АНУ, Иран дайны ирмэг дээр

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин