Үйл явдлын эргэн тойронд: АНУ, Иран дайны ирмэг дээр
2020-01-08

 

2020 оны нэгдүгээр сарын гурванд Багдадын олон улсын нисэх буудалд АНУ агаарын цохилт өгч, улмаар Ираны генерал Касем Сулеймани болон Иракийн цагдаагийн дарга Абу Махди аль-Мухандис амиа алдсан нь АНУ, Ираны харилцаа хурцдаж, "дайны ирмэг" дээр тулж ирээд байна. 

Нэгдүгээр сарын 03: 

 

2020 оны нэгдүгээр сарын гуравны баасан гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар Багдадын нисэх буудал орчимд авто цуваанд пуужингийн цохилт өгсөн талаар Пентагон мэдээлж байв. Энэ цохилтын улмаас Ираны тусгай хүчний командлагч Сулеймани амиа алдсан юм. Ийнхүү цохилт өгсөн нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчдыг хамгаалах зорилготой батлан хамгаалахын ажиллагаа байсан гэж Америкийн захиргаа тайлбарласан юм.

Трамп: Сулеймани эх орноо аюултай зам руу хөтөлсөн

 

Нэгдүгээр сарын 06: 

 

Дээрх үйл явдлын дараа Иран генералынхаа өшөөг авна гэж мэдэгдсэн бол Трамп хариу үйлдэл ирвэл Ираны соёлын объектууд руу халдана хэмээн харилцан сүрдүүлсэн мэдэгдлүүд хийсээр байв. Улмаар Ираны  Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи Ираны соёлын объектууд руу халдахаар заналхийлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эсэргүүцэл илэрхийлэв.

 

Иран: АНУ-ын үйлдэл "Монголын түрэмгийлэлтэй адил" 

 

АНУ-тай харилцаа хурцадсан энэ үед Иран цөмийн хэлэлцээрээс татгалзав. Ингэснээр тус улс дотоодын хэрэгцээндээ тулгуурлан уран баяжуулах боломжтой болж байгаа юм. 

 

АНУ, Ираны сөргөлдөөний шалтгаан ба өнөөгийн нөхцөлүүд

 

Ираны пуужингууд байлдааны бэлэн байдалд шилжсэн талаарх мэдээлэл гарч байв. Гэхдээ энэхүү байлдааны бэлэн байдал нь хамгаалах эсвэл довтлох зорилготой аль нь болохыг тодорхойлох боломжгүй гэж мэдээлж байлаа. 

 

Иран пуужингуудаа байлдааны бэлэн байдалд шилжүүлжээ

 

Ираны генерал Касем Сулейманийг Багдадад хөнөөсөн хэргээс үүдсэн нөхцөл байдлын дүнд Брент маркийн газрын тосны өртөг тавдугаар сараас хойш анх удаа баррель нь 70 доллараас давав. 

Иран, АНУ-ын сөргөлдөөний дүнд газрын тосны үнэ цойллоо

 

Нэгдүгээр сарын 07: 

 

Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдал дэлхий дахиныг түгшээж, улс орнууд иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж эхэллээ. Улмаар Их Британи улс  Ирак, Иран дахь дипломат төлөөлөгчдийн газруудынхаа ажилтнуудыг эрс цөөлжээ. 

Лондон: Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн Иран, Ирак дахь дипломатуудаа цөөлөв

 

Нэгдүгээр сарын 08: 

 

Ирак дахь Америкийн цэргийн баазууд пуужингийн цохилтод өртөв. Энэ цохилтын хариуцлагыг Иран өөр дээрээ авсан бөгөөд Сулеймани генералыг хөнөөсний хариу гэж мэдэгдсэн юм. 

 

Иран: АНУ-ын баазад цохилт өгсөн нь Сулеймани генералыг хөнөөсний хариу

 

Өнгөрсөн шөнө болсон цохилтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл авсан бөгөөд зөвлөхүүдтэйгээ хэлэлцэж байгаа, тун удахгүй ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл гарлаа. 

 

Ираны цохилтын дараа Трамп зөвлөхүүдтэйгээ хэлэлцэж байна

 

Америкийн цэргийн баазад Ираны өгсөн пуужингийн цохилтын хариуг Вашингтон өгөхөөр шийдвэл АНУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгнө гэж Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус сүрдүүллээ

 

Иран АНУ-д цохилт өгнө гэж сүрдүүллээ

Америкийн цэргийн баазуудад Иран цохилт өгсөнтэй холбоотойгоор Цагаан ордныг өндөржүүлсэн хамгаалалтад авчээ.

Цагаан ордныг өндөржүүлсэн хамгаалалтад авлаа

 

Ираны пуужингийн цохилтын улмаас Эйн-асад бааз дахь хөөрөх-газардах зурвас дээр АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц устжээ.

 

Түүнчлэн Иракийн зэвсэгт хүчний нэг офицер амиа алдаж, өөр таван цэргийн алба хаагч шархадсан гэж  Sky News Arabia мэдээлсэн байна.

 

Ираны цохилтын улмаас 80 цэргийн алба хаагч амиа алдсан гэж Ройтерс мэдээллээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
buu tenegt
2020-01-27
Сахиус:
Амёрик ацнууд сахалтангуудаас айгаад үхэх гэж байгаа чадахгүй болохоороо иргэний онгоцын устгаж энгийн ардыг алаад украйн иран 2 дунд яс хаяад нөгөө л хогийн аргаа хэргэлээд бна Ираны пуужинд 80 цэрэгээ алдчихаад яагаа ч үгүй хохирол бага учраас бид хариу үйлдэл хийхгүй гээд солиороод яс юмандаа иргэний онгоцруу дайралт хийж жинхэнэ тирорист халдлага хийсэн шүү дээ
2020-01-10
buu tenegt
power:
neleen hel am daguulj baina daa zeel awaagui baga zeel awsan humuus ni shudarga bus ym daa
2020-01-09
anujin:
adfa sdfasdfasdf sdfsadf
2020-01-09
Mgl:
USA yaj dyysgaxiig xarj de. Irak army barag zogsoogooroo agaariin tsoxiltod ortson zyrag bdag
2020-01-09
Энэ трамд гэж хувхай дэлхийг ноёрхох гэж тэнэгтээд байдаг.
2020-01-08
Алалцаачээ:
Алалцаачээ,орчин үеийн зэвсгийн ид шид,хүч чадал,устгах гайхамшигийг үзье
2020-01-08
Sxn baildaasai pizdyy gj
2020-01-08