Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буурлаа
2020-01-09

Нэгдүгээр сарын найманд шилжих шөнө Иран Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу пуужин харвасны улмаас хөрөнгийн зах зээл савалж, газрын тосны үнэ өсч байлаа.

 

Харин Трамп "энх тайванч" мэдэгдэл хийсний дараа газрын тосны үнэ буурч эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.

 

Тухайлбал Трампыг мэдэгдэл хийж байх үеэр Dow Jones Industrial индекс 0,7 хувийн өсөлтөө хадгалж байсан бол Лондон болон Нью-Йоркод газрын тосны үнэ өчигдөр өглөө болон өдрийн өсөлтөөсөө буурчээ. 

 

Өмнө нь Ираны пуужингийн цохилтын дараа Брент маркийн газрын тосны үнэ таван хувиар нэмэгдэж, 71,13 ам.долларт хүрч байсан бол одоо 65,75 ам.доллар болж буурсан байна. 

 

 

АНУ, Ираны сөргөлдөөн газрын тосны нийлүүлтэд хэрхэн нөлөөлөх вэ?

 

Трамп ДАЙН зарлахгүй ч энх тайван амласангүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ter:
Mundag uhaantai hun bna.
2020-01-09
хэлээд юугхэв, ардчилал ярьж идэж уучаал гараад зугатаадаг болсон бүүр амар, нөгөө шүүгчийн хүү АНУ руу их хэмжээний мөнгөтэй орсон, Сайханбилэг нтр гээл хэдэн зуугаараа даахийхаа хэрээр хулгайлаал зугтацгааж байна даа хэнд ч итгэх итгэл алга даа
2020-01-09
Зочин:
Манайд л ийм мундаг эх оронч хун хэрэгтэй байна шуу америкчуудын толоо ажиллаж байгаа хун дээ
2020-01-09