АНУ Ирантай шууд хэлэлцээр хийхэд бэлэн
2020-01-09

 

НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт Вашингтон ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр  Тегерантай шууд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгийг илэрхийлсэн захидлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илгээжээ. Ийм алхам хийх болсон зорилго нь дэлхийн аюулгүй байдалд цаашид аюул занал учруулах, сөргөлдөөн дэвэргэхийг таслан зогсоох явдал гэж төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Үүний зэрэгцээ Касем Сулеймани генералыг хөнөөсөн нь өөрсдийгөө хамгаалах зорилготой байсан гэж Цагаан ордон үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илгээсэн захидалд "АНУ Америкийн мэргэжилтэн, ашиг сонирхлыг хамгаалах шаардлага үүсвэл бүс нутагт нэмэлт арга хэмжээ авахад бэлэн" хэмээн онцолсныг Ройтерс дамжууллаа.

 

Үйл явдлын эргэн тойронд: АНУ, Иран дайны ирмэг дээр

 

Трамп ДАЙН зарлахгүй ч энх тайван амласангүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин