Иран: Сулейманиг хөнөөсөнтэй холбоотойгоор Трампыг шүүхэд дуудна
1-14

 

Иран АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Касем Сулеймани генералыг хөнөөсөн хэрэгт шүүхээр буруутгана гэж Ираны  Дээд шүүхийн тэргүүн Эбрахим Раиси мэдэгджээ. 

 

"Бид түүнийг тайван орхихгүй. Тэр олон улсын шүүхийн  өмнө зогсох ёстой" хэмээн тэрбээр мэдэгдснийг Fars агентлаг дамжуулсан байна. 

 

Дээд шүүхийн тэргүүний онцолсноор энэ хэргийг Гадаад хэргийн яамтай хамтран Ираны Хүний эрхийн зөвлөл хариуцах аж. Гэхдээ чухам ямар шатны шүүхэд хандах талаар Раиси тодруулаагүй байна.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр Ирак болон Сири дэхь шитийн "Катаиб Хезболла" хөдөлгөөний объектуудад Америк цохилт өгсний дараа Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсан юм. Энэ цохилтын дараа шиитийн хөдөлгөөнийг дэмжигчид Багдад дахь Америкийн дипломат төлөөлөгчийн газар руу дайрсан бол үүний дараа Вашингтон тусгай ажиллагаа явуулан Ираны генерал Касем Сулеймани болон Иракийн шиитийн хөдөлгөөн орлогч Абу Махди аль-Мухандисыг хөнөөсөн. АНУ тэднийг Америкийн элчин сайдын яамд руу халдсан хэрэгт холбоотой хэмээн үзсэн байна. 

 

Ийнхүү генерал амиа алдсаны дараа Тегеран болон Вашингтон харилцан цохилт өгнө гэж нэгнээ сүрдүүлэн, Ираны Парламент Америкийн арми болон Пентагоныг алан хядах байгууллага гэж үзсэн юм. Улмаар нэгдүгээр сарын найманд шилжих шөнө Иран Ирак дахь Америкийн баазууд руу цохилт өгч, үүнийгээ Сулеймани генералын өшөөг авсан хэрэг хэмээн мэдэгдэж байв.

 

Иран дахь нөхцөл байдал дахин хурцадлаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Iran dotrooo tom tom byltreed bdag. Bas neg manaixan shig uchir medexgyi xymyysdee yls tor xiideg bx.
2020-01-15
Зочин:
Энэ иранд хүний эрхийн зөвлөл гэдэг нь яг ямар ацаа хийх гэж байдаг байна аа.
2020-01-15