Боинг сүйрэхээс өмнөхөн Тегераны тэнгэрт өөр нэг онгоц ажиглагджээ
1-14


Иранд Украины зорчигч тээврийн Боинг-737 онгоц сөнөөгдсөн нэгдүгээр сарын наймны өглөө Тегераны тэнгэрт өөр нэг онгоц байсан бөгөөд энэ нь Катарын агаарын тээврийн компанийнх байсан гэж РИА Новости мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед диспетчерүүд Ираны Пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчинтэй онгоцны нислэгийг зөвшилцөж амжсан тул Катарын онгоц амжилттайгаар нислэгээ дуусгасан байна. 

 

"Онгоцны нислэгийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд диспетчерүүд зөвшилцөж чадсан" хэмээн Ираны Парламентын хот байгуулалтын хорооны орлогч дарга Абу аль-Фадиль мэдэдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, Катарын онгоцны экипажийн гишүүд тэнгэрт гэрэл гарахыг анзаарч, энэ нь Агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласан байж магадгүй гэж таамаглан, энэ талаараа диспетчерүүдэд мэдээлсэн байж болзошгүй бөгөөд ингэснээр диспетчерүүд Ираны цэргийнхэнтэй холбогдож, нислэг үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан гэнэ. 

 

Эргэн сануулахад, Иранд Украины онгоц сүйрсний улмаас 176 үхн амиа алдсан. Энэ хэргийн хариуцлагыг Иран өөр дээрээ авсан бөгөөд АНУ-тай сөргөлдөөн эрс хурцдах үеэр зорчигч тээврийн онгоцыг "дайсны онгоц" гэж андууран пуужин хөөргөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

 

 

Иран дахь нөхцөл байдал дахин хурцадлаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин