Австрали: Түймрийн улмаас Мельбурны агаар эрүүл мэндэд аюултай болжээ
2020-01-14

Их хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан ойн түймэр Мельбурн хотын агаарын бохирдлыг аюултай түвшинд хүргэсэн талаар АВС агентлаг мэдээллээ. 

 

Мельбурны хэд хэдэн дүүрэгт агаарын чанарын хяналтын заалтууд хамгийн их бохирдолтой хотуудын үзүүлэлтүүдийг ч давсан байна.

 

Тиймээс энэ хотод Теннисийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний тоглолтуудыг цуцалж, задгай усан сангуудыг хаасан байна. Хотын иргэдийг цонхоо онгойлгохгүй, мөн онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Түүнчлэн түймрийн утаа бүрхсэний улмаас зам дээр үзэгдэх орчин муу байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны намраас эхлэн Австралид ойн түймэр асч байгаа бөгөөд байгалийн гамшгийн улмаас хорь гаруй хүн амиа алдаж, нэг тэрбум гаруй зэрлэг ан амьтан сүйдсэн юм. Олон сар үргэлжилж буй ойн түймрийн улмаас Австралид учирсан шууд хохирлын хэмжээ 3,5 тэрбум ам.долларт хүрчээ.

 

 

Австрали: Байгалийг нөхөн сэргээхэд 34.5 сая ам.доллар зарцуулна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оюу толгойг ухаж төнхөсөны хариуг тэнгэрээс өгч байгаа нь тэр
2020-01-15