Австралийн түймэр дэлхийн хүлэмжийн хийд нөлөөлнө
2020-01-14

Олон улсын эрдэмтэд Австралийн гал түймэр дэлхийн цаг уурт хэрхэн нөлөөлөх талаар судалжээ. Эрдэмтдийн өгүүлснээр, цаг уур ихээхэн өөрчлөгдөхөд нэг их нөлөөлөхгүй гэхдээ хүлэмжий хийг нэмэгдүүлэх гэнэ. 

 

Хүлэмжийн нөлөө нэмэгдэх нь дундаж хэм өссөн, хур тунадасын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд эдгээр явц нь XXI зуунд улам нэмэгдэх аж. 

 

Харин Австралид гарч буй гал түймэр үүнд онцгой нөлөө үзүүлэхгүй. Тиймдээ ч дэлхий даяарх цаг уурт нөлөөлөхүйц хэмжээний өргөн цар хүрээтэй биш гэдгийг эрдэмтэд онцолжээ. 

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны намраас эхлэн Австралийн дорнод хэсэг бүхэлдээ шатаж, олон сая га ой устан, ан амьтан, байшин барилга сүйдсэн юм. 

 

Энэ түймэр сансрын орон зайнаас ч харагдаж байгаа бөгөөд Олон улсын сансрын станцын багийнхан өмнө нь үүн шиг том түймэр харж байгаагүй хэмээн мэдэгдэж байв. Италийн сансрын нисэгч Лука Пармитано энэ талаар мэдэгдэн, Олон улсын сансрын станцын хөлгөөс авсан гэрэл зураг бүхий мэдээллийг Твиттер хуудсандаа нийтэлж байлаа. 

 

Австрали: Түймрийн улмаас Мельбурны агаар эрүүл мэндэд аюултай болжээ

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин