Онгоцны сүйрлээр амиа алдагсдын цогцсыг таних ажилд Канад оролцоно
2020-01-15

 

Канадын Үндэсний цагдаагийн газрын шинжээчид Иранд Украины зорчигч тээврийн онгоцны ослоор амиа алдсан Канадын иргэдийг таних ажиллагаанд оролцоно гэж СВС суваг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх ажиллагаанд оролцох хүсэлтийг Интерполын Канад дахь товчоо хүлээн авсан байна. Үүний дагуу криминалистууд амиа алдагсдыг таних ажилд тусламж үзүүлэх аж. Энэ ажлыг гүйцэтгэхээр Иранаас Канад руу сүйрлийн хохирогчдын ДНК дээжүүдийг илгээх юм байна. 

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын найманд Украины зорчигч тээврийн онгоц Тегераны олон улсын нисэх буудлаас хөөрөөд хэдхэн мөчийн дараа сүйрсэн юм.Онгоцонд 176 хүн байсан бөгөөд бүгд амиа алдсан. Тэдний дунд Канадын иргэд байсан аж.

 

Өнгөрсөн бямба гаригт, Ираны Зэвсэгт хүчин Украины онгоцны сүйрлийн хариуцлагыг өөр дээрээ авсан юм. Тодруулбал,тус улсын агаараас эсэргүүцэн хамгаалах систем зорчигч тээврийн онгоцыг далавчит пуужинтай андууран, алдаа гаргаж, онгоцыг сөнөөсөн гэж  нэгдүгээр сарын 11-ний өдөр Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэн. 

 

 

Иранчууд жагсаж, Трамп жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин