ОХУ: Шинэ Ерөнхий сайд ойрын үед танхимаа бүрдүүлнэ
1-17

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Михаил Мишустинийг Засгийн газрын тэргүүнд томилох тухай тушаалд гарын үсэг зурлаа. 

 

Өмнө нь, пүрэв гаригт Төрийн Дум Мишустинийг Ерөнхий сайдад томилох зөвшөөрлийг өгсөн юм. Түүнийг Засгийн газрын тэргүүнээр ажиллахыг 383 гишүүн дэмжиж, 41 гишүүн түтгэлзсэн санал өгчээ.

 

ОХУ-ын Үндсэн хуульд зааснаар "ОХУ-ын Засгийн газрын тэргүүн томилогдсноосоо хойш долоо хоногийн дотор ОХУ-ын Ерөнхийлөгчид гүйцэтгэх засаглалын холбооны байгууллагуудын бүтцийн саналыг танилцуулах ёстой". Мөн "ОХУ-ын Засгийн газрын тэргүүн ОХУ-ын Засгийн газрын орлогч болон холбооны сайд нарын албан тушаалд нэр дэвшигчдийг ОХУ-ын Ерөнхийлөгчид санал болгох ёстой" гэж заажээ.

 

Хуулийн дагуу ойрын үед танхимаа бүрдүүлнэ гэж Мишустин мэдэгдсэн байна.

 

""Ойрын өдрүүдэд энэ асуудлыг шийднэ гэж бодож байна. Бүхий л фракцуудтай зөвлөлдсөн. Танхимын бүрэлдэхүүн тодорхой болмогц мэдээлнэ" хэмээн шинэ Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Ерөнхий сайдад томилогдох Михаил Мишустин гэж хэн бэ?

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин