Австрали: Түймрийн улмаас хохирсон аялал жуулчлалын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ
2020-01-20

 

 

Австралийн Засгийн газар ойн түймрийн улмаас ихээхэн хохирол амссан дэд бүтцийг сэргээн босгох зорилгоор олон сая долларын хөрөнгө оруулалт хийснээр аялал жуулчлалын салбар хөгжинө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Аялал жуулчлалын салбарт 76 сая австрали доллар буюу 52,3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ням гаригт мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг Ойн түймэртэй тэмцэх үндэсний сангаас гаргах гэнэ.

 

Энд дуулгахад, аялал жуулчлал бол Австралийн эдийн засгийн гол салбаруудын нэг юм. Тус улсын аялал жуулчлалын экспортын зөвлөлийн тооцоолсноор ойн түймрээс үүдэлтэй аялал жуулчлалын салбарын хохирол оны сүүл гэхэд 4,5 тэрбум австрали доллард хүрч болзошгүй аж. 

 

Австрали: Байгалийг нөхөн сэргээхэд 34.5 сая ам.доллар зарцуулна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин