Украины онгоцыг "Тор-М1"-ээс хөөргөсөн пуужингаар сөнөөжээ
2020-01-21

 

Нэгдүгээр сарын найманд Тегеран хотноо Украины агаарын тээврийн Боинг-737 онгоц Киев чиглэн нислэг үйлдэхээр хөөрснийхөө дараахан сүйрсэн эмгэнэлтэй хэрэг гарсан. 

 

Энэ онгоцны сүйрэлд Ираны талыг буруутгаж байсан бөгөөд хэд хоногийн дараа Ираны тал онгоцыг пуужингаар андуурч сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байв. 

Иран Украины онгоцыг сөнөөснөө хүлээн зөвшөөрөв

 

Улмаар өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр дээрх үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын наймны өдөр Тегеранд сүйрсэн онгоцыг "Тор-М1" зенит комплексоос хөөргөсөн, бага тусгалтай "газар-агаар" ангиллын хоёр пуужингаар харвасан гэж Ираны иргэний агаарын тээврийн байгууллага мэдэгдснийг Блүмберг дамжууллаа.

 

Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын мэдэгдснээр хойд чиглэлээс Украины онгоцыг чиглэн пуужингуудыг хөөргөсөн байна. 

 

Эргэн сануулахад, "Украины олон улсын агаарын тээвэр" компанийн Боинг-737 онгоц Тегераны нисэх буудлаас хөөрснөөсөө хэдхэн минутын дараа сүйрсэн юм. Сүйрлийн улмаас 176 хүн амиа алдсан бөгөөд онгоцонд Афганистан, Иран,  Канад, Украин, ХБНГУ, Швед, Их Британийн иргэд байжээ. 

 

 

Иранчууд жагсаж, Трамп жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалав

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene nuhduu tsumiin zewsegtei bolchuil andurad harwaj medeh l yum bn
2020-01-22
Sarmagchinguuad buu bariulhaar iim l um bolno doo
2020-01-22