БНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана
2020-01-22

 

БНХАУ-д илэрсэн шинэ төрлийн титэм вирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг гарган авах, вакцины судалгааны мөчлөгийг хийхэд хагас жил шаардлагатай гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакцин боловсруулахад гурав орчим сар зарцуулагдах бол туршилт хийхэд мөн хэмжээний хугацаа шаардлагатай гэнэ. Гэхдээ урьдчилан сэргийлэх тарилга бүтээхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай аж.

 

Энд дуулгахад, Хятадад шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, тархалтын цар хүрээ тэлсээр байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, энэ өвчний улмаас есөн хүн амиа алдсан байна. Хүнээс хүнд дамждаг нь тогтоогдсон энэ вирус Хятадын хил хязгаараас давж, Өмнөд Солонгос, Японд бүртгэгдсэн бол нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Сиатлд анхны тохиолдол бүртгэгджээ. 

 

БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн тархалт эрчимжиж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин