Шинэ вирусийн голомт болсон Ухань хотыг "хаав"
1-23

 

Шинэ төрлийн титэм вирусийн  тархалт эхэлсэн Хятадын Ухань хотод тээврийн бүхий л сүлжээнүүдийг хааж, хотоос нисэх бүх нислэгийг зогсоосон байна. Энэ талаар Хятадын хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээллээ. 

 

Хятадын эрх баригчдын мэдээлснээр, онц шаардлагагүй бол орон нутгийн оршин суугчид хотыг орхиж болохгүй гэнэ. 

 

Энэ хориг нэгдүгээр сарын 23-ны 10.00 цагаас эхлэх бөгөөд "вирус дамжих явцыг зогсоох" үүднээс ийм арга хэмжээ авахаар болжээ. 

 

Ухань хот 11 сая гаруй хүн амтай, чухамхүү энэ хотоос анх шинэ төрлийн титэм вирус илэрсэн. Улмаар энэ өвчний улмаас 17 хүн нас барсан юм.

 

 

Шинэ төрлийн аюул тив алгасан тархаж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өчигдөрхөн 4, 6 хүн нас барлаа гэж мэдээлж байсан Өнөөдөр 17 болоод өсчээ дээ
2020-01-23