Титэм вирусийн улмаас Өвөр Монголд тахиа, ангийн мах зарахыг хориглолоо
2020-01-23

 

 

Өвөр Монголын эрх баригчид шнэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор Хөх хотод тахиа, ангийн мах зарахыг хориглосон тухай Regnum агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг зах, яармаг, супермаркетуудад дээрх төрлийн махны худалдаанд хориг тавьжээ. Мөн лангуун дээр хориглосон мах худалдаалж байхтай таарвал энэ талаар  зохих байгууллагуудад нэн даруй мэдэгдэхийг иргэддээ ууриалсан байна. Түүнчлэн биед аливаа зовуурь гарвал нэн яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөжээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотоос эхэлсэн шинэ төрлийн титэм вирусийн улмаас нийтдээ 444 хүн халдвар авч, 17 хүн амиа алдсан юм.

 

 

Шинэ төрлийн аюул тив алгасан тархаж байна

Shuud.mn
Сонин хачин
өө наашаа ачигдаад эхэлцийшдээ ирэх 7 хоногоос барс дээр бууна вагоноос тэгээл сайхан Америк тахиа гээл цохиж өгнө шүү дээ хямдхаан ч буух сурагтай, дарга нар нь мөнгийн аваад аль хэзээний ойсондоо хийцэн гэсээн асуудалгүй хилээр орж ирнэ
2020-01-23
Undrakh:
Ene hytadaas yer ni hvnsee awahaa zogsooy gj mun ch ih yarih yumdaa daan ch heregjihgvi yum
2020-01-23
иргэн:
Зарагдахгүй болсон тахианы мах нь наашаа ороод ирэх вий дээ???
2020-01-23