Титэм вирус мутацид орж, халдвар авсан хүний тоо 570-ыг давлаа
2020-01-23


Хятад даяар 2019-nCoV титэм вирусийн халдвар авсан хүний тоо 570-ыг давсан талаар  International Business Times сонин мэдээллээ. 

 

Нэгдүгээр сарын 21-ний өдөр өвчлөлийн тохиолдол 473-д хүрсэн, 17 хүн вирусийн улмаас амиа алдсан гэж мэдээлж байсан бол ердөө хоёрхон өдрийн дотор халдварын тоо эрс нэмэгдсэн байна.

 

Шинэ төрлийн вирусээр өвчилсөн ихэнх тохиолдол нь Ухань хотод гарсан тул хотыг "хааж", бүх төрлийн тээврийг хориглон, нутгийн оршин суугчдыг  онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг сануулжээ.

 

Дэлхий дахиныг түгшээж буй үхлийн аюултай вирус мутацид орж байгаагийн дээр маш хурдацтай тархаж байгаа тул Хятадын эрх баригчид вирусийн голомт болсон Ухань хотоос гадагш гарах тээврийн бүхий л  урсгалыг зогсоосон байна.

 

Шинэ төрлийн титэм вирус нь амьсгалын замаар хүнээс хүнд дамждаг тул Хятадын оршин суугчдыг тусгай хамгаалалтын маск зүүхийг зөвлөжээ. 

 

Шинэ төрлийн аюул тив алгасан тархаж байна

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Za yun surtei yum. Hyataduud nileen yavah l dee
2020-01-25
deegii:
urd hilee haagaachee..ymar tugshuurtei amidral ve..
2020-01-24
Za yun surtei yum. Hyataduud nileen yavah l dee
enktaiban:
Yrd xilee xaamaar yumgaa odoo sar snini geel boon yum bolondoo ayandaa xaaxaar basl boon temsel xervvl sarim negen booj vxex baixdaa ain
2020-01-23