ТИТЭМ ВИРУС: Японд хоёр дахь өвчтөнийг эмнэлэгт хүргэлээ
2020-01-24

 

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хоёр дахь хүнийг эмнэлэгт эмчилж байгаа талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны төлөөлөгчид нэгдүгээр сарын 24-ний өдөр мэдээллээ. 

 

Японд бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол нь шинэ төрлийн вирусийн голомт болсон Ухань хотоос эргэн ирсэн 40 настай Хятадын иргэн байжээ. Ийнхүү хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн ч айж, цочирдолгүй, байнга амны хаалт зүүж, гараа сайтар угаахыг Эрүүл мэндийн яам зөвлөсөн байна. 

 

Эргэн сануулахад, Ухань хотод  үл мэдэгдэх вирус дэгдсэн талаар Хятадын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-д мэдээлсэн. Улмаар энэхүү вирус 2019-nCoV титэм вирус болохыг нэгдүгээр сарын долооны өдөр тогтоож байв. Эрсдлийн бүлэгт дархлаа султай хүмүүс, хүүхдүүд болон ахмад настнууд багтаж байгаа юм.

 

БНХАУ шинэ вируст өртөмтгий хүмүүсийн насны ангиллыг нэрлэжээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин