ДЭМБ: Титэм вирустэй холбоотойгоор онц байдал зарлахад одоогоор эрт байна
2020-01-24

 

Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирустэй холбоотойгоор онц байдал зарлах нь одоогоор эрт байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдлээ. 

 

ДЭМБ шинэ төрлийн титэм вирусийн аюулын зэргийг үнэлэх ажлаа үргэлжлүүлж байгаа хэмээн ерөнхий захирал Адан Гебрейесус цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, одоогийн байдлаар БНХАУ-ын Чиби, Эжоу, Хуанган, Ухань, Сяньнин гэсэн таван хотыг хааж, хотын нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоожээ. 

 

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт анх 11 сая хүн амтай Ухань хотод гарсан. Цаашлаад долоон сая хүн амьдардаг Хуанган хот руу дамжсан юм. Вирусийн тархалтаас урьдчилан сэргийлж чадаагүй тул вирус цааш тархаж, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Тайван, АНУ, Сингапур, Вьетнам, Саудын Арабт хүрсэн. Дээрх бүхий л тохиолдлуудад өвчилсөн хүмүүс нь Хятадын иргэн эсвэл Хятадад ойрын хугацаанд зорчсон хүмүүс байжээ.

 

БНХАУ шинэ вируст өртөмтгий хүмүүсийн насны ангиллыг нэрлэжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин