Титэм вирусийн улмаас нас барсан хүний тоо 26-д хүрлээ
2020-01-24

 

Нэгдүгээр сарын 24-ний баасан гаригийн өглөө гэхэд БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 26-д хүрч, өвчилсөн хүний тоо 876 болсон талаар Хятадын Төв телевиз мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вирусийн улмаас нас барсан хүмүүсийн ихэнх нь 65-аас дээш насныхан байжээ. 

 

Түүнчлэн, Оростой хиллэдэг Хар мөрөн мужид аюултай вирусийн улмаас хүн амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хилээс 430 км зайд байх Суйхуа хотын эмнэлэгт өвчтөн нас баржээ.

 

Хар мөрөн мужид өвчлөлийн дөрвөн тохиолдол батлагдсан, мөн халдвар авсан хүмүүсийн анхдагч хавьталтай байсан 380 хүнийг эмнэлгийн хяналтанд авсан байна.

 

 

Ухань хотыг цэргийн хамгаалалтад оруулж, иргэдэд халуун хэмжигч тарааж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин