ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д амиа алдсан хүний тоо 80 болжээ
2020-01-27

 

БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 80-д хүрч, халдвар авсан хүний тоо 2,7 мянга болсон талаар ТАСС мэдээллээ. 

 

Өмнө нь халдвар авсан хүний тоо 2,4 мянга гэсэн мэдээлэл гарч байсан бөгөөд албан ёсны мэдээллээр халдварын ихэн тохиолдол Хубэй муж болон түүний төв болох Ухань хотод бүртгэлтэй байгаа аж. Үүний араас Гуандун, Чжэзян мужууд багтаж байгаа бол Бээжинд халдвар авсан 68 тохиолдол бүртгэгджээ.

 

БНХАУ: Үхлийн аюултай вирус улам хүчтэй болж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин