ТИТЭМ ВИРУС: Залуус болон хүүхдүүд өвчнийг хөнгөн тусаж байна
2020-01-28

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн лавлах мэдээг гаргажээ.

 

Мэдээлэлд дурдснаар, өвчний далд үе нь 3-7 хоног, дээд тал нь 14 хоног байгаа гэнэ. Залуус болон хүүхдүүд өвчнийг хөнгөн тусаж байгаа ч нярай хүүхэд ч өвчилөх боломжтой гэж Эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ. 

 

Мөн шинэ төрлийн титэм вирусийн өвчлөл нь 2003 онд Хятадад гарч байсан SARS өвчинтэй 85 хувь адил байгаа гэнэ. 

 

Шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадаас авахын тулд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн валютын зохицуулалтын газар гадаад валют авах журмыг хялбаршуулсан байна.

 

Энд дуулгахад, Хятадын Хубэй мужид шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 100-д хүрсэн байна. Нэг хоногийн дотор халдвар авсан 1,3 мянган тохиолдол илэрчээ. 

 

ТИТЭМ ВИРУС: ХУУРАМЧ МЭДЭЭЛЛҮҮД болон

Ухань хотоос өгсөн БОДИТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин