Ухань дахь эх сурвалж: Хэвлэлүүд хэт дэвэргээд байна, бид тайван байгаа
2020-01-29

"Россия-Китай: главное" мэдээллийн агентлагт БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн голомт болох Ухань хотноо суралцаж буй Орос оюутан тус хотын нөхцөл байдлын талаар Манэ Шашикян ярилцлага өгчээ. 

 

"Шинэ төрлийн вирусийн голомт болсон Ухань хотод айж цочирдсон нөхцөл байдал үүсээгүй. Түүгээр ч зогсохгүй энэ хотод БНХАУ-ын өнцөг булан бүрээс тэргүүлэгч вирус судлаач, тахал судлаач эмч нар ирж байгаа учраас хотыг хамгийн аюулгүй газруудын нэг гэдэгт бид итгэж байгаа " хэмээн тэрбээр ярьсан байна. 

 

Түүний өгүүлснээр, Уханий их сургууль оюутны хотхоны нутаг дэвсгэрт вирус тархахаас урьдчилан сэргийлж, оюутнуудын аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч байгаа гэнэ. 

 

"Өрөөнөөсөө амны хаалт зүүхгүйгээр гарч болохгүй, гараа тогтмол угаах ёстой гэж бидэнд хэлсэн. Манай сургууль амны хаалт, вирусийн эсрэг эм бэлдмэлийг үнэ төлбөргүй өгөхийн дээр дотуур байранд өглөө, өдөр, оройн хоолыг зөөн авчирч, үнэгүй хооллож байгаа. Биднийг аюулгүй байж, дотуур байрнаас гарах шаардлагагүй болгохын тулд бүхий л зүйлийг хийж байна. Дотуур байранд халдваргүйжүүлэлт байнга хийж, орох хаалган дээр биеийн халууныг шалгаж байгаа" хэмээн Шашикян ярьжээ.

 

Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ухань болон БНХАУ даяар тархсан шинэ төрлийн титэм вирустэй холбоотой нөхцөл байдлыг дэвэргэж байна хэмээн тэрбээр үзэж байгаа гэнэ.

 

"Интернэтэд гарсан мэдээнүүдэд итгэхгүй байгаа. Би үйл явдлын төв дээр, болж буй үйл явдлуудыг нүдээр харж байна. Нэн тэргүүнд барууны хэвлэлүүд нөхцөл байдлыг хэт дэвэргэж, ингэснээр хүмүүс цочирдож байгаа юм" хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

ТИТЭМ ВИРУС: ХУУРАМЧ МЭДЭЭЛЛҮҮД болон

Ухань хотоос өгсөн БОДИТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
300 хүн үхчээд байхад дэвэргэж байна ч гэхшиг
2020-02-05
Угаасаа л тийм шүү дээ
2020-01-31
Угаасаа л тийм ш дээ.чи мэдээгүй юм уу
2020-01-31
Манай монгол о оюутнууд бас тэндээ тэвчээртэй үлдэх хэрэгтэй. Наашаа ирэх гэж яарах хэрэггүй. Айлын хүүхдүүд ийм ухаантай хүлээцтэй тэвчээртэй бна суралц
2020-01-29
Яг үнэн. Тэндээ л байж байх хэрэгтэй. Гоншигнож уйлалдах хэрэггүй.
2020-01-29
Oyutan:
Gadaad oyutan ingej yrij bhad manai tend bgaa oyutnuud archaahui gonshignoson shaarnuud. Hunii huhed unenee helj bhad manai hediin hudlaa baatar boloh gej uilan dongodood l bsn. Yag l adil nohcold bgaa hudlaa sh.aah muuh bdgiin
2020-01-29
Яг үнэн. Тэндээ л байж байх хэрэгтэй. Гоншигнож уйлалдах хэрэггүй.
Улаангом:
Монгол хуний сэтгэл оюун нь омссон хувцаснаасаа дор болжээ.Зугээр л адгуус болж. Хэн дуртай нь хаашаа л бол хаашаа эргуулж наадаж байна.Оорийн эрхэмлэх унэт зуйл зарчим гэж юмгуй болж. Манай ноелогч анги биднийг 30 жилийн дотор ийм болгож чаджээ.
2020-01-29
Угаасаа л тийм шүү дээ
Угаасаа л тийм ш дээ.чи мэдээгүй юм уу
Монгол.:
Хилээ нэг 14 хоног хаагаад хараад ажиглах нь зөв байхаа далд үеийн дуустал
2020-01-29
Өөр шигээ сэтгэх юм:
За чи битгий тэнэгт Ер нь манайхыг ер нээх тоогоод ч байдгүйшд наадуул чинь монгол гэж улс байдгыг ч мэдэдгүйшдээ Юун их юм бодцын тэнэг ац чинь
2020-01-29
анхаар:
Хятадад сурдаг оюутанууд Монголдоо хариад Хятадыг магтах ажил хийх үүрэгтэй ирдэг.буцаад очхоороо шагналтай шүү дээ.
2020-01-29
Өөр шигээ сэтгэх юм:
За чи битгий тэнэгт Ер нь манайхыг ер нээх тоогоод ч байдгүйшд наадуул чинь монгол гэж улс байдгыг ч мэдэдгүйшдээ Юун их юм бодцын тэнэг ац чинь
хөөрхий:
Хэдэн Юуань авсан нийтлэл байна.
2020-01-29
zochin:
emi ni hurdan garaasai
2020-01-29
Зочин:
Өарөө тусах магадлалтай бол бусад хүнд ,гэр бүлдээ халдаахгүй байх арга мэддэг, байгаа газраасаа холдохгүй үлддэг байх нь зөв юм уг нь, ер нь нийтлэлд дурдсан арга хэмжээг авч байхад ч илүүдэхгүй гээс гадна бэлтгэлтэй байх нь үөв байх ,нэг их сүржигнэж сүйд болохгүй чухал асуудал үр дүндээ л анхаармаар байна
2020-01-29
Зочин:
Олон хүн дотор ухаан муутай хувиа хичээсэн ганц нэг хүн байгаа л даа. Тэдний захиалгаар л хийсэн байх. Эх орноо саналгүй л яахав гэхдээ хэт хувиа хичээсэн байх хэрэггүй л байхгүй юу!
2020-01-29