ВИДЕО: "Ухань, тэсээрэй!" буюу хятадууд хүнд үед нэгнээ дэмжиж байна
2020-01-29

Хятадад титэм вирус дэгдсэний улмаас олон сая хүн хөл хорионд орж, хотуудын тээврийн харилцаа зогссон ч хүмүүс бие биенээ дэмжин, сэтгэл санааг нь өргөхөөр хичээж байгаа талаар ВВС мэдээллээ. 

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Ухань хотод вирусийн тархалтыг багасгах үүднээс хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан. Харин оршин суугчид нэгнээ дэмжих арга олжээ. 

 

Олон нийтийн сүлжээгээр тархсан дүрс бичлэг дээр хүмүүс тагтан дээрээ гаран "Ухань, цзяю" буюу "Ухань, тэсээрэй!" гэх утгатай үгс хэлэн хашгирч байна. Энэ уриаг Хятадын олон нийтийн сүлжээгээр ч ашиглаж байгаа бөгөөд Weibo сүлжээнд "Ухань, тэсээрэй!" гэсэн уриа трэнд болжээ.

 

Байгаа бүхнээрээ нэгнээ дэмжиж байна

 

Ийнхүү оршин суугчид тагтан дээрээ гаран нэгнээ дэмжсэн бол хотын нэгэн бизнес эрхлэгч залуу эмч нарыг хооллон олны талархлыг хүлээсэн байна. Тодруулбал, Ухань хотын шинэ зоогийн газрын эзэн хотын эмнэлгийн ажилтнуудад зориулан хоол бэлдэж, шинэ оны баяраа тэмдэглэсэн талаар Changjiang Daily мэдээлжээ.

 

 

Ли Бо гэх энэ эр ердөө сарын өмнө зоогийн газраа нээсэн бөгөөд бизнес эхлүүлэхийн тулд машинаа зарж, зээл авсан гэнэ. Гэвч түүний төлөвлөгөөнд вирус саад болов. Өдгөө 36 настай Ли Бо зоогийн газраа гүйцэт ажиллуулж эхэлж амжаагүй байтал Ухань хотод вирус тархаж, одоо түүний зоогийн газар яг л хотын гудамж шиг хов хоосон байгаа гэнэ.

 

"Би түгшиж эхэлсэн. Гэртээ суугаад л, зээлээ яаж төлөх вэ гэж бодож байлаа. Гэтэл эмнэлэгт эмч нар ямар хүнд нөхцөлд ажиллаж байгаа талаар мэдээ хараад би ч гар бие оролцох ёстой гэж шийдсэн. Нэг их биш ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм" хэмээн тэрбээр ярьжээ.

 

Ингээд Ли Бо ахлах тогоочийнхоо хамт хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, хоол хийн, 200 сав хоолыг Ухань хотын Сихэ эмнэлэгт хүргэж өгчээ. 

 

"Эмч нарыг халуун хоолтой байлгахын тулд өөрөөсөө хамаарах зүйлийг хийхийг л хүссэн. Тэд шаардлагатай хүнс тэжээл авч чадна гэж найдаж байна, үүнээс тэдний дархлаа хамаарна шүү дээ"  хэмээн тэрбээр өгүүлээд "бидний хайртай хот удахгүй сайхан болно гэж найдаж байна" гэжээ.

 

Бизнес нь дампуурлын ирмэгт очсон ч бусдад сайхан сэтгэл гаргасан Ли Богийн түүхтэй зэрэгцэн 15 мянган амны хаалт тараасан оршин суугчийн талаарх мэдээлэл мөн л олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархаж байна. 

 

Хятад даяар хүмүүс эмнэлгийн амны хаалтыг олноор нь худалдан авч байгаа бөгөөд зарим газарт амны хаалтны нөөц дуусч байгаа гэнэ. 

 

Харин Хубэй мужтай зэрэгцэн оршдог Чандэ тойргийн нэгэн оршин суугч 15 мянган амны хаалтыг бусдад хандивласан талаар Xiaoxiang Morning Herald мэдээлжээ.

 

Хао Цзинь гэх эр өнгөрсөн жил амны хаалтны үйлдвэрт ажилладаг байжээ. Түүнийг ажлаас гарах үед үйлдвэр нь хуримтлагдсан цалинг нь өгч чадаагүй тул 20 мянган юань буюу 7.5 сая төгрөгийн өртөг бүхий 15 мянган амны хаалт өгсөн байна. 

 

Олон сар амны хаалтыг хадгалж байсан эр амны хаалт хомсдолтой байгаа талаарх мэдээ телевизээр үзснийхээ дараа цалингийнхаа оронд авсан бүтээгдэхүүнийг гэнэт санажээ.

 

"Хэрэгтэй хүмүүст нь амны хаалтуудыг хандивлая гэж бодсон. Бусад хүмүүст илүү хэрэг болох байх" хэмээн Хао Цзинь ярьсан байна.

 

Тэрбээр гэр бүлийнхээ хэрэгцээнд тодорхой тооны амны хаалт авч үлдээд бусдыг нь тосгоны болон тойргийн оршин суугчдад хандивлажээ.

 

Ухань дахь эх сурвалж: Хэвлэлүүд хэт дэвэргээд байна, бид тайван байгаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
хурдан энэ муухай вирусыг дараарай Ухань тэсээрэй
2020-01-30
уншигч:
энэ ер нь ханаас гарсан муухай эд вэ
2020-01-30
иргэн:
ӨВӨР МОНГОЛЫН АХ ДҮҮ НАР МИНЬ ТА НАР БАС ТЭСЭЭРЭЙ , АЛТАН ДЭЛХИЙН ХЭЛТЭРХИЙ АЛАГ МАХНЫ ТАСАРХАЙ , МОНГОЛЧУУДЫГ ХАГАРАЛДУУЛ ДАРАА НЬ НЭГ НЭГЭЭР НЬ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛ , ЭНЭ БОЛ ЗУУН ЗУУН ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛЭЖ БАЙГАА ХЯТАДЫН БОДЛОГО ТА НАРТАА ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЪЕЭ
2020-01-29
Harin tiimee.
2020-01-29
Үнийн хөөрөгдөл үүсэх нь зах зээлийн жам. Эрэлт ихсэхээр үнэ өсдөг хуультай. Хөөсөн үнийг буулгасан нэг жишээг хэлье. 1990-ээд онд Черэд гахайны махны үнэ нэмэгдсэн үед хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас санаачлан гахайн мах авахаа болихыг ард түмэндээ уриалж...Уул нь чехүүд гахайн мах их иддэг. гэтэл нэг ч хүн мах авахаа болиод хэдхэн хоноход махны худалдаачид өөрийн эрхгүй үнээ буулгаж байсан түүхтэй. Манайхан ингэж бүгд нэгэн хүн шиг хөдөл чадахгүй, бас нөгөө Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага нь ажил хийдэггүй болохоор яах ч юм билээ дээ...
2020-01-29
Ганц хятадууд гэлтгүй, ер нь бүх үндэстнүүд нэг нэгэндээ гайхамшигтай тусалж, үнэхээр хүнлэг ханддаг. Манайханд тийм хүмүүс олон бий. Гэвч ихэнх нь "Тамын тогооны үлгэр"-ийг үлгэр биш, бодит зүйл болгодог нь харамсалтай...Гэхдээ "Монголын заяа түших" гэдэг нэг ойлголт бий дээ...Монголчууд Монголоороо байх цаг ирэх байлгүй дээ...
2020-01-29
Harin tiimee.
MGL:
Getel bid geed l bh iym. MGL hun ch gesen yag tsag tulsan ued bvgd l bie biendee chadliinhaa hireer tuslana gedegt ergelzeegui itgej bna.
2020-01-29
үхэрүүд:
Яг л ингэж Хятадад талтай хүмүүс бэлтгэх гэж Хятадын ЗГын тэтгэлгээр сургаж байгаа шдээ.Үр дүн нь ийм түргэн гарч байгаа гэж.
2020-01-29
түвшин:
Ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Гэтэл бидний байж байгааг. Бие биенээсээ өрсөж үнийн хөөрөгдөл үүсгэж амиа бодсон арчаагүй новшнууд юм даа
2020-01-29
manaid orj irehgui baigaasai
2020-01-29
zochin:
sain baina shde
2020-01-29
Iim baihad hugjihuus yahav ydjil hytad zaluuchuud gudmand shulsee haydgu ym negiigee deerelhuleed zogshod bugd orilood dairdag ym bidnii huvid umhi nohoi iddeg hujaa gdg ch odoo uur boljee surah ym ih bga munhiin naiz munhiin daisan gj bhgu erh ashig gj bga avah ymaa avaad hayh ymaa hay
2020-01-29
jiriin mongol:
Гэтэл бидний гаргаж байгаа ааш үйлдэл.... тэгсэн хэрнээ ихэнх нь үзэн ядна. Сурах юм их байнадаа
2020-01-29