АНЭУ-д титэм вирусийн өвчлөл бүртгэгдлээ
2020-01-29

 

Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусээр өвчилсөн  анхны тохиолдол Арабын Нэгдсэн Эмират Улсад бүртгэгджээ. Энэ талаар Эмиратын WAM агентлаг тус улсын ЭМЯ-наас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. 

 

"Хятадын Ухань хотоос ирсэн гэр бүлийн нэгэн гишүүн шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдсон" хэмээн АНЭУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ гэр бүлийнхэн эмнэлгийн хяналтанд байгаа, эрүүл мэндийн байдал тогтовортой гэдгийг онцолжээ.

 

Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Ухань хотод шинэ төрлийн титэм вирус бүртгэгдсэн. Одоо энэ өвчин Бээжин, Шанхай гээд бараг бүхий л мужийг хамраад байгаа юм. Түүнчлэн Австрали, Өмнөд Солонгос, Балба, Малайз, Япон, АНУ, Франц, Канадад шинэ төрлийн титэм вирусийн тохиолдлууд бүртгэгджээ.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, энэ вирусийн улмаас 5974 хүн өвчилж, 132 хүн амиа алдсан байна.

 

Ухань дахь эх сурвалж: Хэвлэлүүд хэт дэвэргээд байна, бид тайван байгаа

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин