BAFTA: "Жокер" шилдгүүдийн нэг болов
2020-02-03


Британийн кино академи  BAFTA шагналтнуудыг зарлаласан талаар ВВС дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, аюултаөй даалгавар биелүүлж буй Британийн хоёр залуухан цэргийн тухай өгүүлэх Америкийн найруулагч Сэм Мендесийн"1917" кино шилдгээр тодорсон байна. 

 

Энэ кино есөн нэр төрөлд дэвшин, шилдэг зураач, дуу, зураг авалт, визуаль эффект зэрэг долоон нэр төрлөөр шагнал хүртжээ.

 

Британийн кино академийн BAFTA шагналын "Шилдэг эрэгтэй дүр" нэр төрөлд Тодд Филипсийн "Жокер" киноны гол дүрийг бүтээсэн Хоакин Феникс ялагч болсон байна. Түүнчлэн энэ кино шилдэг дуу, шилдэг кастинг шагналыг хүртжээ. 

 

Энэ жилийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Рене Зеллвегер тодорсон байна. 

 

Гадаад хэл дээрх шилдэг киногоор Өмнөд Солонгосын найруулагч Пон Чжун Хогийн "Паразит" кино шалгарсны дээр "Шилдэг зохиол" шагналыг мөн хүртжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин