ТИТЭМ ВИРУС: Нас барсан хүний тоо 491, бүрэн эдгэрсэн хүн 846 болжээ
2020-02-05

Шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас 491 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 23,6 мянга болсон талаар Хятадын "Ванъи" мэдээллийн агентлаг дамжуулжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн 479 , халдвар авсан хүмүүсийн 16,6 мянга нь Хубэй мужид бүртгэгдсэн байна. 

Хар мөрөн муж болон Өвөр Монголд өвчлөлийн 190 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хоёр хүн вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас баржээ. 

Хэдийгээр нас барсан хүний тоо нэмэгдэж байгаа ч бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, шинэ төрлийн титэм вирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс 846 нь бүрэн эдгэрчээ. 

ТИТЭМ ВИРУС: АНУ дахь өвчтөн эдгэрсэн бол

Хятадад тусламж нэн шаардлагатай байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ХЯТАДУУД УЙГАГҮЙ, ХӨДӨЛМӨРЧ ХҮМҮҮС. ЭНЭ ЗОВЛОНГ ТЭСЭЭД Л ГАРНА. МОНГОЛЧУУД ХАРИН ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ӨГМӨӨР ЮМ. ЯПОНД ГАЗАР ХӨДЛӨХ, ЦУНАМИ БОЛОХООР СҮЙД БОЛЦГООГООД БАЙДАГ ХЭРНЭЭ УРД ХӨРШДӨӨ ЗОВОХ ЦАГТ НЬ ТУСЛАХ Л ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ. ХЭН БАЙХ НЬ ХАМААГҮЙ. ТУХАЙН АРД ТҮМЭНД ХҮНД ЗОВЛОН НҮҮРЛЭЖ ЯЛАНГУЯА ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД СУНАЖ УНАТЛАА ЗҮТГЭЖ БАЙНА.