Ухань хотын спортын төвүүдийг эмнэлэг болгоно
2020-02-05

 

Шинэ төрлийн титэм вирус дэгдсэн Хубэй мужийн Ухань хотод нэмэлтээр найман эмнэлэг байгуулахаар болжээ. Эдгээр эмнэлгүүдийг гимназийн байр, үзэсгэлэн болон спортын төвүүдийн барилгыг ашиглан байгуулна гэж Синхуа агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын гуравны өдрөөс эхлэн олон нийтийн зориулалттай барилгуудыг  3400 ортой эмнэлэг болгон өөрчлөн тоноглож эхэлсэн байна. Одоогийн байдлаар 11 барилгыг түр хугацааны эмнэлэг болгон тохижуулсан бөгөөд эдгээр нь нийтдээ 10 мянга гаруй ортой аж. Барилгуудыг эмнэлэг болгон өөрчлөх ажлыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын тавны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөжээ. 

 

Эдгээр эмнэлгүүд нь хотын өөр өөр дүүргүүдэд байх бөгөөд шинэ төрлийн титэм вирусийн халдварын шинж тэмдэг дунд зэрэг илэрч байгаа хүмүүсийг хүлээн авах юм байна.

 

Өмнө нь энэ хотод хоёр түр эмнэлгийн барилгын ажил эхэлсэн бөгөөд эхний эмнэлгийн барилга дуусч, хоёрдугаар сарын гуравны өдрөөс өвчтнүүдийг хүлээн авч эхэлсэн юм.

 

Ухань: 1000 ортой хээрийн эмнэлгийг 10 хоногт барьж дуусав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин