ТИТЭМ ВИРУС: Өвчний дэгдэлтийн талаар анх мэдээлсэн эмч нас баржээ
2020-02-07

 

Шинэ төрлийн титэм вирусийн талаар анхлан сануулж байсан хүмүүсийн нэг болох мөн өөрөө энэ төрлийн халдвар авсан эмч Ли Вэнлиань нас барсан талаар Хятадын хэвлэлүүд мэдээлсэн талаар ВВС дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, эмчийг нас барсан талаар өмнө нь мэдээлэл гарсан ч Хятадын хэвлэлүүд энэ мэдээллийг тун удалгүй устгасан бөгөөд энэ нь нас баралтын талаарх мэдээллийг дамжуулах асуудалд хяналт тавьж байгаатай холбоотой гэнэ. 

 

Ли эмч нас барсан талаар "Жэнминь Жибао" гэх төрийн хэвлэл ч баталсан бөгөөд гэхдээ өмнө нь түүнийг нас барсан гэгдэх огнооноос өөр огноо тавьсан байжээ.

 

Англи хэл дээр гардаг, төрийн хэвлэл болох Глобал Таймс  эмчийг нас барсан талаар анхлан мэдээлсэн ч удалгүй эмчийн биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл түгээсэн байна.

 

Анхлан нийтэлсэн мэдээлэлд, орон нутгийн цагаар 21:30 цагт эмч нас барсан гэсэн ч дараа нь гарсан мэдээлэлд шинэ төрлийн эмчилгээ хийж байгаа, амьдрах найдлага бий хэмээн бичиж байжээ. Тэрхүү эмчилгээ нь өвчтөний амьсгал тасалдаж байсан ч цусыг нь хүчилтөрөгчөөр ханган, зүрх цохилохоо больсон үед цусны эргэлтийг дэмжих эмчилгээ аж.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, эмчийн үхлийн талаар Хятадын олон нийтийн сүлжээгээр шуугиж эхлэх үед албан тушаалтнууд эмчийг хиймэл амьсгалын аппаратанд залгаж, хэвлэлээр гарсан "нас барсан" гэх мэдээллийг "биеийн байдал хүнд" болгон өөрчлөхийг үүрэг болгожээ.

 

Ингээд Глобал Таймс сонин эмч нас барсан талаарх мэдээллийг устган, харин эмчийн зүрх зогссон ч хиймэл амьсгалын аппаратад залгасан гэж мэдээлсэн байна. Ли эмчийн биеийн байдлын талаарх мэдээллийг хяналттай дамжуулахын тулд албан тушаалтнууд ийм алхам хийсэн гэж ВВС агентлагт нэгэн эх сурвалж өгүүлжээ.

 

"Цуу тараасан" эмч 

 

Ли Вэнлиань Ухань хотын нэгэн эмнэлэгт нүдний эмчээр ажилладаг байжээ. Тэрбээр 2019 оны 12 дугаар сард SARS титэм вирустэй адилхан вирусээр өдөөгдсөн үл мэдэгдэх өвчний долоон тохиолдлыг анзаарсан байна. 

 

Ингээд тэрбээр оюутны ангийнхаа групп чатад 12 дугаар сарын 30-ны өдөр энэ талаар сэрэмжлүүлсэн бол дөрөв хоногийн дараа түүнийг Нийгмийн аюулгүй байдлын удирдах газар дуудан, олон нийтийн эмх журмыг тасалдуулах зорилгоор хуурамч мэдээлэл тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, бичиг үйлдэхийг шаарджээ.

 

Нэгдүгээр сарын сүүлээр буюу вирус хэдийнэ тархчихсан байх үед Ли эмч цагдаа нарт бичиж өгсөн өргөдлийнхөө хуулбарыг Вэйбо цахим хуудсанд нийтлэн, өөрөө ч вирусийн халдвар авсан гэдгээ ярьсан байна.

 

Энэ үед эрх баригчид эмчээс уучлалт гуйсан ч түүний өвчнийг эмчилж чадсангүй. Пүрэв гаригт түүнийг нас барсан талаарх мэдээллүүд гарсан бол "Жэнминь Жибао" сонин Ли эмч нас барсныг үндэсний эмгэнэл хэмээн мэдээлжээ. 

 


Ли эмч 34 настай байжээ. Мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 60 болон түүнээс дээш насныхан, эсвэл дархлааны тогтолцооны ужиг өвчтэй хүмүүс байгаа гэнэ. Харин Ли эмчийн хувьд өөр суурь өвчин байсан эсэх талаар мэдээлэл гараагүй байна. 

 

ТИТЭМ ВИРУС: Хятад эмч вирусийн талаар анхааруулсныхаа төлөө сануулга авч байжээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Appratand hiij yaj zovooson bol doo.
2020-02-14
Зочин:
Хятад орны бодлогоо гэж
2020-02-09
zochin:
Talaar gedeg ugiig heden udaa bichsenee ergej haraarai setguulch ee.Bolovsroloo deeshluul. shuumjleliig tsaraigaa barailgalgui sonsos sur,
2020-02-07
Шудрага эмч залуу байж дээ.Ум сайн амгалан болох болтугай.
2020-02-07
Зочин:
Хүнд нөхцөлд хэн ажиллаж байна, эмч нар ажиллаж байна, Яаралтай түргэн тусламжийн төв 103 -ын удирдлага өмнө нь 4 ээлжээр ажилладаг байсныг 3 ээлжээр ажиллуулж, эмч нарын тоог бүтэн нэг ээлжээр багасгаж, эмч хүрэлцэхгүй улираах, 48 цаг ажиллуулах энүүхэндээ хэвийн үзэгдэл болдог болжээ. Энэ талаар ЭМЯ яаралтай арга хэмжээ авч эмч нарын тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэний цаана ямар асуудал байгааг сэтгүүлч нар сурвалжлаасай.
2020-02-07
irgen:
sain emch yavjee…sarsiin yed germanaas ochij hymyys emchilsen german emch nar bas iim nasnii haramsaltai nas barj baisniig bas tv-eer harj bailaa orovdoltei um bilee, niigmiin toloo zytgeed amia ogch baigaa hymyysiig harahad
2020-02-07
эмчийн ёс зүйтэй хүн байжээ.
2020-02-07