АВТОБУС №24: Хөгшчүүд хамгийн тавьтиргүй
2020-02-07

/Өмнөхийг ЭНД дарж унших боломжтой/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ өдрийн мэнд хүргэе. Маскаа зүүгээд махаа идээд манайхан сайн байгаа биз дээ? Баахан бодолд дарагдуулсан бүүдгэр саарал өвөл цагийн эрхээр буцаж л таарна. Нас барсан хүний тоо 500-д хүрэхэд бүрэн эдгэрсэн хүний тоо 1000 хол давж буй тул хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч хэтдээ хөршүүд гайт вирусийг нугачин дарах л болно. Тиймээс өөрийгөө хайрлаж, өрөөлийг хүндлээд амны хаалтаа зүүгээд алс холын мөрөөдлөө тээгээд алхаад л байгаарай. Амьдралд гундаж, өвчинд бууж өгөх болоогүй шүү.  

 

Би ерөөс автобусанд амьдралын өнгө л хайж суудаг. Тэнд халаас нимгэн нь, хэтэвч зузаантай нь, хайртыгаа зорьж, хань, үрдээ харьж яваа нь гээд өөр өөр өнгө бий...Өнөөдөр Офицер-Таваншар чиглэлийн автобусанд сууж төв замаар давхиулсаар Таваншар хүрээд буулаа.

 

“Хайраа уучлаарай...”

 

Офицерийн автобусны буудал дээр хэсэг зогслоо. Хоёр залуухан хос. Барагцаалбал нэг үү, хоёрдугаар курсийн л оюутнууд бололтой. Бүсгүй уурлажээ. Залуу түүнийг аргадах гэж эр хүний 13 мэхний 12-ыг нь бараг хэрэглээд дуусч байх шиг...

 

”Уучлаарай хайраа” гээд бүсгүйг явуулахгүй хоргоох. Үнсэх гэж оролдвол өнөөх нь бүр ч халгаахгүй. Гэм хийсэн мэт өмнө нь хүлцэнгүй номхон зогсоод л байна. Тэгтэл автобус ирж бүсгүй суухаар дөхвөл нэгэнт аргадаж чадахгүй хүчин мөхөсдсөн залуу куртикнийх нь малгайг өмсүүлээд “Хайртай шүү за” гээд үлдэв. Би ч бүсгүйн хамт автобусанд суулаа.

 

Уурлаад огт ойшоохгүй байсан бүсгүй харин автобусанд суусан даруйдаа цонхоор залууг хараалж залуу тэндээс даллаж л байна. Тэгтэл бүсгүй мөн л харцаа буруулж автобусны хамгийн арын сандалд суулаа. Удалгүй утсаа гаргаж ирээд учир зүггүй мессеж бичиж байх юм. Тэгсэн утас дуугарч бүсгүй “За за тэгвэл би дараагийн буудал дээр буулаа. Чи гялс хүрээд ир” гэв. Залуучууд сайндсан бололтой. Өнөө бүтэл муут өдийд хар хурдаараа гүйж яваа даа...

 

Саяхан л би тэдэн шиг залуу явлаа. Өнөөдөр “Ханиа нуруу маажаад өгөөч” хэмээх нөхөртөө хэдэн жилийн өмнө яг энэ бүсгүй шиг туньж, шалтгаангүй уурлаж, сална гэж айлгах хачин дуртай байж билээ. Хэрэв одоо сална гэвэл "Хадам аавд хэлж чамайг загнуулна даа" гээд хээв нэг инээх биз.

 

Мэдэхгүй, эмэгтэй хүмүүс ингэж кайф авдаг эсвэл ихэмсэг байдлаа илэрхийлдэг ч юм уу, бүү мэд. Чухам яагаад гэдгийг шинжлэх ухаан ч тогтоогоогүй байх. Ямартай ч бүлтийтэл ширтээд “Битгий яв л даа” гэж зогсоо түүний царайнаас хайр мэдрэгддэг байлаа. Сэтгэлдээ хэдий нь уучилсан хэр нь уурлаад гардаг, хараагүй, сонсоогүй царайлж үл тоодог нь магадгүй бүсгүйчүүдэд л байгалиас заяасан зан биз...

 

“3000-аар картаа цэнэглээд, 4000-аар хоол аваад идчихсэн...”

 

Оюутан, сурагчид амарч буй тул автобус сэлүүхэн, сандал ч олдож байна. Арын суудалд тухалсан залуу утсаар ийн ярина.

 

- Байна уу, Өглөөний мэнд. За ажилдаа оччихсон уу?

 

-Аан тийм үү, би Дүнжингарав орох гээд автобусанд суугаад явж байна

 

-Өчигдөр үү. Өө нөгөө хоёртой чинь гадаа жаал машинд нь юм ярьж сууж байгаад 12 өнгөрөөгөөд орж унтсан. Тэгээд унтахаасаа өмнө чамруу залгаад байсан чи аваагүй.

 

-Нээх их юм уугаагүй ээ. Ээгий ч машинтай яваа гээд уугаагүй, Болдоо бид хоёр л хоёр хоёр пиво уух шив.

 

-Согтоогүй ээ хэхэ. Зүгээр чамтай яримаар санагдаад...

 

-Мөнгө үү? Мөнгө бараг байхгүй шт. Өчигдрийн 30-аас чинь дөрвөн мянгаар нь хоол авч идээд, гурван мянгаар нь автобусны картаа цэнэглээд...өөр чинь яалаа. Тэгээд л бараг дуусчихсан шт. Одоо надад 10 гаруй мянган төгрөг байна. Би одоо Дүнжингарав орж ТҮЦ машинаас үл хөдлөх хөрөнгийн, иргэний үнэмлэхний тодорхойлолт авна. Тэгээд юм үлдвэл би чам руу шилжүүлчихье за. Удахгүй нөгөөхөө зарчихвал хоёулаа баяжина аа за хэхэ...

 

Залууг хэнтэй ярьсаныг нь мэдсэнгүй. Эмэгтэй л хүн байсан. Манай хоёр өнөөдөр байгаа 10 гаруй мянган төгрөгөө хувааж хэрэглэж буй ч удахгүй баяжина гэсэн...

 

Жуковын буудлаас бөөн хүмүүс чихцэлдсээр орж ирлээ. Уг нь автобус хүн багатай ч буудлаас суухдаа зайлшгүй хаалгаар чихцэлдэх нь монгол хүний л зан гэлтэй. Хоёр хөгшин чи наашаа, би цаашаа гэж багагүй маргалдан түлхэлцсээр орж ирлээ.

 

Жолооч “Хөөе хөөе хаалга үүд эвдлээ. Юундаа шахцалдаад байдаг юм бэ. Цувраад орж ирж болохгүй байна уу” гэвэл хөгшчүүд зэрэг шахуу “За чи дуугүй бай. Цагаараа явж байгаач та нар” гэж загнав.

 

Жолооч хариуд нь тайвнаар “Энэ хөгшчүүд нээрэн хамгийн тавтиргүй хүмүүс шүү” гэж толгой сэгсрээд хөдлөв. Хоёр хөгшин нэг нэг сандалд тухлаад хаалганы хажууд зогсох залууг “Алив энэ карт дараа өг дөө” хэмээн гарын үзүүрт зараад амжиж байна.

 

“Ёоо ёоо цагдаа ах аа...”

 

Өглөөний 10.00 цаг болжээ. Ажлаасаа бууж яваа бололтой цагдаагийн дүрэмт хувцастай залуу дөрвөн замын автбосны буудлаас суулаа. “Буугаад харих гээд явж байна. Гэрт хоол байгаа юу” гэх зэргээр хэн нэгэнтэй утсаар ярьж явтал автобусны хамгийн арын сандалны голын завсраар нэг согтуу эр пидхийтэл унаад өглөө.

 

Автобус Таваншар дээр ирж эцсийн буудал дээр бүх зорчигч буухад өнөөх согтуу эр унасан завсартаа унтсаар...Түүнийг сэрээх гэж хэд хэдэн хүн оролдсон болов ч яагаад ч сэрсэнгүй. Жолооч толиндоо түүнийг харж “Өө энийг одоо яаанаа” гэвэл цагдаа нэг буух гэснээ гэдрэг эргэж согтуу залуу дээр очив.

 

Тэр яг ямар арга хэрэглэгснийг мэдэхгүй юм. Чих орчимд нь дартал өнөөх сэрэхгүй байсан согтуу “Ёоо ёоо ахаа” хэмээн босоод ирэхэд гайхамшиг бүтэх шиг л жолооч бид хоёр баярлав.

 

Цагдаа:

 

-Эцсийн буудал дээр ирчихээд байна. Хаана буух байсан юм

 

-Өө хэтэрчихсэн байна. За яахав яахав хэмээн инээвэл

 

-Одоо буу буу” гэчихээд цагдаа гарч одлоо.

 

Согтуу хүмүүсийг сэргээх нууц чадвар цагдаа нарт байдаг бололтой. Хэний ч өндийлгөж дөнгөөгүй согтууг ганцхан секундэд цочтол нь сэрээсэн цагдаагийн алба хаагчаар бахархав. Дагаж буугаад "Надад заагаад өг" гэвэл загнуулах л байх даа...

 

Энэ хүрээд автобус тэмдэглэл өндөрлөж байна. Гэгээн бүхнийг дуу хураагууртаа тэмдэглэсээр эргэн уулзъя.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
мхн:
Би ч гэсэн тэдний насан дээр очих нь үнэн. Гэхдээ зарим нэг сонин ааштай хөгшчүүл шиг аашлахгүй гэж хичээж л байна даа
2020-02-14
мхн:
ер нь бол тийм. өөрсөддөө хэзээ ч буруу өгөх дургүй. Хэн нэгнээс зэмлэх сонсох бүр дургүй. аймхай хулчгар хүмүүс. буруугаа тэр дороо хүлээгээд учраа олоод ойголцоод уучлаарай гээд ганц үг хэлээд чимээгүй болчихож чадахгүй хэрүүл хийх гээд байж ядаад гар хөл чичрээд өрвөлзөөд байдаг хөгшчүүд бий. Насаараа түрий барьсан хүмүүс миний өмнөөс өмьдраад миний өмнөөс өндөр насалсан биш би ч тийм өндөр насаллаа ийм ч ажил хийж байлаа та нар муусайн чяцганууд гээд хараалгаж л явлаа. үхсэн хойноо би ч гэсэн тэдний насыг наслаад явахдаа залуу хүмүүсээ эдэн шиг харааж харуулгуулж явахгүймсэн гэж хичээж л явна даа.
2020-02-14
мхн:
Би ч гэсэн тэдний насан дээр очих нь үнэн. Гэхдээ зарим нэг сонин ааштай хөгшчүүл шиг аашлахгүй гэж хичээж л байна даа
Unen unen.:
Tiim shu
2020-02-11
baliar sdanuud
2020-02-10
Хотын хүн:
Хаана ч амьдрах нь хүний эрх гэж солиоруулснаар хотын соёл мэдэхгүй үй олон хүн унасан газар угаасан усаа хаяж ирсэн тэдний залуу үё нь настай хүнд суудал тавьж өгөх дургүй 20 той байж 80 тай хүнийг дэргэдээ зогсоогоод 10 буудал ч ичихгүй суугаад л явдаг хотод амьдрахдаа хотын хүн шиг ариун цэврийг эрхэмлэж хир буртаггүй явж сурах хэрэгтэй байхаа
2020-02-10
Irgen:
Soelgui gedeg ni hun zagnaj baij suudag gedeg ni.bayarlalaach baihgui harhaar l uur hureed baidag ym. Bayarlalaa, uuchlaarai gej helchihgui estoi zevuun ene hugushchuud
2020-02-10
Зочин:
Яг үнэн, хамгийн муухай зантай ааштай дээрэлхүү тэнэгчүүд нь ахмадууд
2020-02-09
Хотын иргэн:
Хөгшчүүл тавьтиргүй нь үнэн. Гэхдээ тэр суудал тавьж өгөхөд баярлалаа ч гэж хэлдэггүй хөгшчүүл чинь хараад байхнээ хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс байдаг. Хотын унаган хөгшчүүл соёлтой, адилхан ядарч яваа гээд залуусыг бос гэдэггүй юм даа.
2020-02-09
Gvrsoronzongomboboldiinmytrashgvimongoljingoo:
Ooriin tawitarqv veiin hvmvvsee omoorod bgam shig bn
2020-02-09
Zochin:
Muu gichii min oorinho aaw eejig bas ingej helhv
2020-02-09
Zochin:
Vher mongulchuud mini ee hytataas irsen gahai tahianii mah bitgii ideere udahgvi ter amtarhan iddeg gahain mahaar chin wirus orj irne shvv
2020-02-09
Яг үнэн яг энэ үеийнхэн бүдүүлэг ухамсар муу шүү
2020-02-09
Zochin:
Yostoi sonirholtoi bichver ba.Neeree l avtobusand amidral urnudug baih da.
2020-02-09
Баагий:
Нээрээ манай нийтийн тээвэр сайжрах өдий байна даа. Туркийн нийтийн тээвэр буудал дээр мөнгө хураагч автомат хайрцагтай . Мөннө хийлээ төмөр хаалга сул гараар эргүүлэхэд болоо. Мөнгө хийхгүй бол эргэхгүй. Шилэн кабин дотор бороохой.гавтай цагдаа хараад сууж байна. Буудал руу давж орох боломжгүй. Алдагдалтай ажиллах боломжгүй юм билээ. Манайд бол одоо жолоочид шууд л мөнгөө өгчих юм даа.
2020-02-09
Өнөөдрийн бидний байж байгаа царайны өнгө.Дөжирсөн хүйтэн,бэртэгчин нийгэм.
2020-02-09
Монгол иргэн:
Тийм ш дээ тэр үед чинь ийм бгаагүй юм Сайн сайхан юм зөндөө бсан Хөгжлийн зөв суурь тавигдсан бсан юм шүү
2020-02-09
Монгол иргэн:
Үнэн шдээ Социализмийн үед олон сайн сайхан юм бсан Муу хэлээд бдаг тэр үе чинь өнөөгийн үеийн суурь! Суурь зөв тавигдсан юм шүү Бүгд магнай тэнэгэр тайван бухимдалгүй амьдрал бсан Өчнөөн олон үйлдвэрүүдтэй.... Гэтэл зөв суурин дээр барилгаа зөв барьж чадаагүй сэтгэл гаргаагүй учраас үйлдвэрлэгч бсан улс одоо үйлдвэр байхгүй зөөвөрлөгч хэрэглэгч улс л болчихлоо Чадваргүй дээрээ сэтгэлгүй нам дагасан далдгануур амбицитай нөхөд төрд гарч монгол төрийг самарч унхиагүй хүчгүй төр болгочихлоо...!!! Эрхбиш монгол түмний заяа түшиж энэ төр барьж тоглон дүр эсгэсэн дарга гишүүн нэртэй тэнэгүүдээс салах цаг ирэх байхаа!!!
2020-02-09
Монгол иргэн:
Настай бүхэн намбатай байдаг үе өнгөрсөн Тийм Одоогийн ихэнх тавьтаргүй хөгшчүүл бол 1990 ээд оны зах зээл эхэлж бсан үед гахай үүрч ганзганы наймаанаас жаал мөнгөжиж түүндээ аархсан мөнгө шүтсэн хоосон толгойнууд шдээ Тэдний үр хүүхдүүд тэр үеийн өсвөр насныхан одооны идэр насны эцэг эхчүүд Эд бүгд нийлээд өнөөгийн сөрөг хүчин! Бүгдийг доромжлоно гутаана бүдүүлэг авирлана Ганзага үүрч зүтгэн олсон хэдэн цаас нь эцэг эхийн ч үр хүүхдийнх нь ч ааш авир зан төлвийг нь үндсээр нь эвдчихсэн юм Тэдэнд бусдыг хүндлэх сэтгэл соёл дутдаг Хүүхдэд нь эрдэм ном зааж хөгжүүлж өгдөг багш нарыг бол дэндүү дорд үзэн доромжилдог Буруу бүхнийг бусад руу чихдэг Бүх юмыг буруутгадаг Эндээс л тэдний ухамсар ямар бгаа нь ялгарч харагддаг юм Энэ үеийнхний хандлага сэтгэхүй эерэгшиж зүгширтэл лав 20 жил бий!
2020-02-09
Unen unen.:
Tiim shu
Яг үнэн яг энэ үеийнхэн бүдүүлэг ухамсар муу шүү
Bolor:
Хөөөөх
2020-02-09
Mgl:
Tegeed bi hul muutai hugshin hun gecheed sul sandal damjaal altsag altsag geel suudal soliod bdag. Yamar ch sandal deer suusan adilhan bizdee tee. Aimaar sejgiin tavtirgui zaluu humuusiig sandal deer suulgahgui tegsnee uursduu suusan sandlaa golj suudal selgsen harahaar buur unen sejgiin. Hugshin nastai humuus chini uul ni taivan togtuun bdag bizdee.
2020-02-09
Зочин:
Гоё нийтлэл бна. Та харин юундаа уурлаж тавьтаргүйтээд бгаан өвгөн гуай.
2020-02-09
Ymr goy bichee we amjilt hvsie
2020-02-09
Монгол:
Социализмын үед ийм хүмүүжил байгаагүй найрсаг харилцаатай байсан 90 оноос хойш утгаа алдсан
2020-02-09
Монгол иргэн:
Тийм ш дээ тэр үед чинь ийм бгаагүй юм Сайн сайхан юм зөндөө бсан Хөгжлийн зөв суурь тавигдсан бсан юм шүү
Монгол иргэн:
Үнэн шдээ Социализмийн үед олон сайн сайхан юм бсан Муу хэлээд бдаг тэр үе чинь өнөөгийн үеийн суурь! Суурь зөв тавигдсан юм шүү Бүгд магнай тэнэгэр тайван бухимдалгүй амьдрал бсан Өчнөөн олон үйлдвэрүүдтэй.... Гэтэл зөв суурин дээр барилгаа зөв барьж чадаагүй сэтгэл гаргаагүй учраас үйлдвэрлэгч бсан улс одоо үйлдвэр байхгүй зөөвөрлөгч хэрэглэгч улс л болчихлоо Чадваргүй дээрээ сэтгэлгүй нам дагасан далдгануур амбицитай нөхөд төрд гарч монгол төрийг самарч унхиагүй хүчгүй төр болгочихлоо...!!! Эрхбиш монгол түмний заяа түшиж энэ төр барьж тоглон дүр эсгэсэн дарга гишүүн нэртэй тэнэгүүдээс салах цаг ирэх байхаа!!!
Zochin:
Zass.unen boditoi l bichsen bna shd.uuruu yasan surtei yum bichdegiin.
2020-02-08
Лол:
Чи өөрөө
2020-02-08
Лол:
Чи өөрөө аль нь уу???
2020-02-08
Лол:
Тэгээд энэ Монголд чи хаана нь яаж амьдраад бгам. Өөрөө аль бүлэгт нь хамаардаг юм..
2020-02-08
аав ээж эмээ өвөө гээд гэр бүлийнхээ хөгшчүүлд хэлж сургах гэж оролдоё доо ккк, нээрээ тийм харагдаад байдагийн.
2020-02-08
хөгшчүүдийн нийтлэг төрх тийм шүү
2020-02-08
Манай хөгшчүүл нээрээ тавьтиргүй дээр нь маш бүдүүлэг, ямарч үлгэрлэлгүй ш дээ. Соц хүмүүжил юм уу. Аливаад дайраад л би л болбол болоо гэсэн байдалтай. хөгшин үрчгэр царай дээр нь бүдүүлэг, увайгүй байдал нь ичмээр л харагдаад байдагийн.
2020-02-08
Mgl:
Tegeed bi hul muutai hugshin hun gecheed sul sandal damjaal altsag altsag geel suudal soliod bdag. Yamar ch sandal deer suusan adilhan bizdee tee. Aimaar sejgiin tavtirgui zaluu humuusiig sandal deer suulgahgui tegsnee uursduu suusan sandlaa golj suudal selgsen harahaar buur unen sejgiin. Hugshin nastai humuus chini uul ni taivan togtuun bdag bizdee.
бүрд:
чи холдчуул бид жаргахгээдиийн
2020-02-08
Зочин:
Харыг цагаантай нь холиод их сайхан бичиж. Бараг тэр автобусанд орсон мэт санагдаж байна
2020-02-08
Zochin:
Manai zarim hugshchuud ch bas tawitargui n ch tawitargui shu. Saihan buurainuud bga bga
2020-02-08
Зочин:
Хөөрхөн бичиж, бодит. Нээрээ л автобусан дотор ийм л байдаг. Дээр нь нэмээд бохь зажилах, утсаар чанга ярих охид, авгай нар. Манай монгол хөгшид ёстой увайгүй, үглээ, өвчин үхлээрээ бахархагчид шүү.
2020-02-08
Zochin:
Muu gichii min oorinho aaw eejig bas ingej helhv
иргэн:
хөөрхөн л тэмдэглэл хөгжилтэй явдлууд
2020-02-08
Үнэн ч бай, зохиосон ч бай хөөрхөн л бичсэн бна даг. Хэрвээ таалагдахгүй бол юундаа уншиж нервтдэг бнаа. Тгд надад таалагдахгүй бна гээд бусдыг харааж, зүхэж бгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Өөрийгөө хорвоо ертөнцийн цөм нь гэж бодож сэтгэдэг хүмүүс л бүхнийг өөрийнхөө таалалд нийцүүлэх гэдэг бх даа
2020-02-08
Zochin:
Yostoi sonirholtoi bichver ba.Neeree l avtobusand amidral urnudug baih da.
ордогшд
2020-02-08
иргэн:
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ийм юмс бичээд суудаг. Ер нь Монголын нэрийг барьж миний Монголын ард түмнийг дооомжлох өнгө аяс гаргаж байгаа гөсрийнүүдтэй хатуу тэмцдэг баймаар. Ийшээ ч харж элдвийг түүж бичээд тийшээ ч харж санаанаасаа зориол бичиж ард олныг хагалан бутаргах даалгавар биелүүлж явдаг энэ мэтийн хар хорыг үргэлж тас тас цохин таягдан хаяж бай. Сайн үгс сарын хүнс Муу үг тэр жилийн тээг болдог гэдэг. Нэгч Монгол хүнийг үйлдлийг дэврээж бичиж муулдаг ийм харчөтгөр шулмаас үргэлж хол байцгаая хүмүүсээ.
2020-02-08
Gvrsoronzongomboboldiinmytrashgvimongoljingoo:
Ooriin tawitarqv veiin hvmvvsee omoorod bgam shig bn
Зочин:
Гоё нийтлэл бна. Та харин юундаа уурлаж тавьтаргүйтээд бгаан өвгөн гуай.
Zochin:
Zass.unen boditoi l bichsen bna shd.uuruu yasan surtei yum bichdegiin.
бүрд:
чи холдчуул бид жаргахгээдиийн
basca feiza:
сайн байцгаана уу? Ямартаа ч, "хоовон хөх" үзэгдэхээ больсноос хойш энэхүү "автобус" гээч гарч ирчихээд буйг уншиж дуулдаг л юм. Зарим хүмүүс болохоор худал, зохиож бичвэрлээ л гэх юм байналээ. Хэхэхэ, "худал", эсвэл "зохиомол" эсэхийг нь мэдэх юм надад алгадаа. Гэхдээ л уншиж дуулаад л туугаад байгаа гэж байгаа юмдаа, хэхэхэ. Зүгээр санагддаг.
2020-02-08
НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ:
Зохиол бичээд байх шиг санагддаг шд.
2020-02-08
сэгсгэр, сиймхийч гсэн миний Монгол яахавдээ.
2020-02-07
irgen:
he he he yneheer l bidnii amdral
2020-02-07
ЦАГДААГИЙН ХЭРЭГЛЭСЭН АРГА БОЛ ЧИХИЙГ НЬ ХҮЧТЭЙ ҮРЭХ ЮМ. ТЭГЭХЭД ЯМАР Ч ТАСАРСАН ТЭНЭГ ӨНДИЙГӨӨД Л ИРНЭ. ХӨГШЧҮҮЛИЙН ХУВЬД Ч ҮНЭНИЙ ОРТОЙ.
2020-02-07
zorchigch:
huurhun boljee tsagdaag dagaad yawahgui kkk
2020-02-07
Зочин:
ХМК-Офицер чиглэл Таван шар ордоггүй л юм даа
2020-02-07
ордогшд
Х:
Гарчиг л жоохон тийм болхоос хөөрхөн гэгээлэг нийтлэл байна.
2020-02-07
Зочин:
Хөгшчүүл нь буруу зөнөсөн нас намбагүй. Хүүхэд Залуус нь хүмүүжилгүй.
2020-02-07
Лол:
Чи өөрөө
Лол:
Чи өөрөө аль нь уу???
Лол:
Тэгээд энэ Монголд чи хаана нь яаж амьдраад бгам. Өөрөө аль бүлэгт нь хамаардаг юм..