ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д нас барсан хүний тоо 1113 болжээ
2020-02-12

 

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо тус улсад дэгдсэн титэм вирусийн тархалтын талаар шуурхай мэдээлэл өгч байгаа. 

 

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-нд өгсөн мэдээллээр, Хятадад шинэ төрлийн титэм вирусийн улмаас нас барсан хүний тоо 1113 болж, 44,6 мянган хүн халдвар авчээ. 

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 11-ний байдлаар Хятадад вирусийн улмаас нас барсан хүний тоо 1013, халдвар авсан хүний тоо 42,6 мянга байсан бол ийнхүү нэг хоногийн дотор нас барсан хүний тоо 97, халдвар авсан хүний тоо хоёр мянга гаруй нэмэгдсэн байна. 

 

 

ТИТЭМ ВИРУС: БНХАУ-ын Хубэй мужид нас барсан хүний тоо 1068 болжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин