ТИТЭМ ВИРУС: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ
2-18

 

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон БНХАУ-ын Хубэй мужид халдвар авсан хүний тоо 60 мянга орчим болж нас барсан хүний тоо 93-аар нэмэгдсэн талаар мужийн Эрүүл мэндийн хороо мэдэгджээ.

 

Тус хорооны мэдэгдснээр, нэг хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1807-оор нэмэгдэж 59 989 болсон байна. Шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо нийтдээ 1789 болжээ. Харин өвчин нь эдгэрсэн хүний тоо 1223-аар нэмэгдэж, нийтдээ  бүрэн эдгэрэн эмнэлгээс гарсан хүний тоо 7862 болсон байна. 

 

Эргэн сануулахад, Хятадын Ухань хотод үл мэдэгдэх өвчин гарсан талаар БНХАУ-ын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-д мэдээлсэн. Үүнээс долоо хоногийн дараа энэ өвчин нь шинэ төрлийн титэм вирус болохыг Хятадын мэргэжилтнүүд тогтоосон бөгөөд өнгөрсөн долоо хоногт шинэ төрлийн титэм вирусийг  COVID-2019 гэж албан ёсоор нэрлэх болсон юм. 

 

ДЭМБ: COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь ЭДГЭРЧ байна

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин