COVID-19: БНХАУ-д халдварын тохиолдол буурч байна
2020-02-19

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Хятадын Хубэй мужаас бусад нутаг дэвсгэрүүдэд вирусийн халдвар шинээр авсан тохиолдол буурч байгаа талаар Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр  Хубэй мужаас бусад Хятадын нутаг дэвсгэрт шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 15 өдөр дараалан  буурч байгаа гэнэ.

 

Хоёрдугаар сарын 18-ны өдөр шинээр халдвар авсан нь тогтоогдсон тохиолдол 56 байсан бол үүнээс нэг өдрийн өмнө 79 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин хоёрдугаар сарын гуравны өдөр шинээр халдвар авсан тохиолдол 890 бүртгэгдэж байсан бөгөөд ингэснээр халдварын шинэ тохиолдол 15 өдрийн дотор 15 дахин буурсан гэдгийг эх сурвалж онцоллоо.

 

Энд дуулгахад, Хятадад шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 74 185 болж, амиа алдсан хүний тоо 2004 -д хүрчээ.

 

Дэлхийн эдийн засаг БНХАУ-аас ХАМААРАЛТАЙ гэдгийг титэм вирус харуулав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ашгүйдээ
2020-02-20
Irgen:
Yamai daa buurch baigaa ni.
2020-02-19
зочин:
овоодоо төрийн минь сүлд өршөө
2020-02-19
зочин:
овоодоо төрийн минь сүлд өршөө
2020-02-19