COVID-19: Хубэй мужид вирусийн улмаас 2029 хүн нас барж, 10,3 мянган хүн эдгэрчээ
2020-02-20

 

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон БНХАУ-ын Хубэй мужийн Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо өвчний тархалт, нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

 

Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар, Хубэй мужид COVID-19 вирусээр халдварласан хүний тоо 62 мянга болж, 2029 хүн нас барсан бол 10,3 мянга гаруй хүн бүрэн эдгэрсэн байна. 

 

Эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, Хубэй мужийн Ухань хотод халдварын тоо 45 мянгыг давсан бол үүний араас Сяогань /3,3 мянга/, Хуанган /2,8 мянга/ бичигдэж байгаа аж. Мөн Хубэй мужийн өөр дөрвөн хотод халдвар авсан хүний тоо нэг мянгыг давжээ. 

 

Эмч нар Хубэйд халдвар авсан хүмүүсээс 9,1 мянга нь хүнд, хоёр мянга гаруй нь нэн хүнд байгаа гэж мэдээлсэн байна. Харин халдвар авсан хүмүүстэй ойрын хавьталд байсан 65,5 мянган хүн эмч нарын хяналтанд байгаа гэнэ. 

 

Дэлхийн эдийн засаг БНХАУ-аас ХАМААРАЛТАЙ гэдгийг титэм вирус харуулав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин