COVID-19: Трамп улирлынхаа цалинг хандивлажээ
2020-03-04

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны дөрөвдүгээр улирлынхаа цалинг шинэ төрлийн титэм вирусийн тархалттай тэмцэхэд зориулан Эрүүл мэнд, нийгмийн албаны яаманд хандивласан талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

 

Гришэмийн өгүүлснээр, хандивласан цалингийн нийт хэмжээ 100 мянган ам.доллар бөгөөд халдварын тархалтыг тогтоон барихтай холбоотой яамны ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс Трамп ийм шийдвэр гаргасан гэнэ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээлэлдээ Трампын чекний хуулгыг хавсаргажээ.

 

Энд дуулгахад, АНУ--ын Конгресс  шинэ төрлийн титэм вирустэй тэмцэхэд 8,5 тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байгаа талаар Трамп мэдэгдэж байлаа. Энэ нь Ерөнхийлөгчийн захиргаа хүссэн тооноос зургаан тэрбумаар их үнийн дүн юм.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Вашингтон мужид халдварын улмаас нас барсан хүний тоо ес болж, халдвар авсан хүний тоо 27-оор нэмэгдсэн бол 230 хүн эмнэлгийн хяналтанд байгаа аж.

 

COVID-19: АНУ бодлогын хүүгээ бууруулж, Иран олон мянган хоригдол суллав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uulaasaa yerunhiilwegch bolohdoo bi 1$ iin tsalin l avna geed baisan biluu Ugui biluu
2020-04-08
Трамп чинь 1$ цалинтай биздээ юун 100.000 $ вэ
2020-03-29
Бат & Бат:
Олон тэрбум доллартай хүн цалин авахгүй байсан ч яахав
2020-03-05
Юм үзэж нүд тайлсан хүн шаал өөр юм даа. Жинхэнэ баян хүн учраас аргаггүй.
2020-03-04
Бат & Бат:
Олон тэрбум доллартай хүн цалин авахгүй байсан ч яахав
Хэзээ манайд:
Манай төрийн түшээд хэдэн сарын цалингаа хандавлахаа хэдийд зарлах бол?Ард иргэд хандиваа аль эрт өгөөд эхэлчихсээн. Бид хадагламжиндаа тэрбум хэдэн зуун сая гаруй төгрөгийн хадагламжтай эрхэм хэдийг хандивладаг бол гэж харж бас хүлээж л байна
2020-03-04
manai 76 haa b,aa
2020-03-04